Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 2:9 - Ариун Библи 2013

9 Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолчуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түмэн цэргийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно.

Gade chapit la Kopi




Зехариа 2:9
30 Referans Kwoze  

Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэдний дээгүүр даллах түг түмдийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ.


Алс холын хүмүүс ирж ЭЗЭНий сүмийг босгоно. Намайг та нар уруу түг түмдийн ЭЗЭН илгээснийг та нар мэдэх болно. Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг нэн дуулгавартай дагавал энэ нь бүтэх болно гэв.


Зеруббабелын гар энэ өргөөний суурийг тавьсан бөгөөд түүний гар үүнийг дуусгах болно. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг мэдэх болно.


Тэд хээрээс мод авахгүй, ойгоос түлээ цуглуулахгүй. Учир нь тэд зэвсгээр гал шатаах болно. Дээрэмдсэн юмсыг нь тэд дээрэмдэж, тоносон хүмүүсийн олзыг нь тэд булаах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.”


Ард түмэн тэднийг авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт, зарц шивэгчингүүд болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдаа тэд захирах болно.


ЭЗЭН, Египетийн тэнгисийн хоолойг бүрэн хатааж, Халуун салхиараа үлээлгэн Евфрат мөрний дээгүүр мутраараа даллан, Хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр гатлах болтол нь Долоон хэсэгт хуваана.


Цаг нь ирэхэд та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй.


Үүнийг биелэхээс өмнө Би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх үед Би байгаа гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд билээ.


Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Цог жавхлангийн дараа Тэр намайг, та нарыг дээрэмдсэн үндэстнүүдийн эсрэг илгээв. Учир нь та нарт хүрэгч нь нүдний минь цэцгийд хүрдэг.


Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. Би амьд! Моаб нь үнэхээр Содом шиг, Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно. Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар, Дуусашгүй эзгүйрэл болно. Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж, Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно.


Ливанд үйлдэгдсэн хүчирхийлэл чамайг эзэмдэн, Амьтдынх нь сүйрэл чамайг айлгах болно. Энэ нь газар нутаг, суурин ба оршин суугчдад нь Хүмүүсийн үйлдсэн цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.


Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учир Тэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд Бүгд чамайг тонох болно. Энэ нь газар нутаг, сууринд Оршин суугчдад нь үйлдсэн Хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.


Амар амгалангийн талаар эш үзүүлдэг эш үзүүлэгчийн хувьд, тэр эш үзүүлэгчийн үг биелэгдэх үед үнэхээр ЭЗЭНий илгээсэн нэгэн гэж мэдэгдэх болно гэж хэлэв.


Газар нутгийнх нь цаг иртэл бүх үндэстэн түүнд, хөвгүүдэд нь болон ач нарт нь үйлчлэх болой. Дараа нь олон үндэстэн мөн их хаад түүнийг зарцаа болгоно.


Чиний аргамж тайлагдаж, Шургийн суурь нь уягдахгүй, Дарвуул дэлгэж чадахгүй. Тэр үед тансаг их олз омог чинь хуваагдаж, Доголон хүн ч хувь хүртэнэ.


Хөөрхий еэ, сүйтгэгдээгүй атлаа сүйтгэдэг, Дээрэмдүүлээгүй атлаа бусдыг дээрэмдэгчид ээ. Та нар бусдыг сүйтгэхээ болиход Өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсооход Та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


Нүцгэн толгодын дээр туг босгож, Дуугаа тэдэн уруу өндөрсгөн Гараа дохиж тэднийг ноёдын үүд уруу оруул!


Тэр өнөөдөр Нобт буудаллан Сион охины уул, Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.


Надад ойртон ирээд, үүнийг сонсогтун! Би эхнээсээ нууцаар яриагүй бөгөөд Энэ нь болох үеэс Би тэнд байсан юм. Одоо Эзэн БУРХАН Намайг болон Өөрийн Сүнсийг илгээв.”


«Тэр өдөр олон үндэстэн ЭЗЭНтэй нэгдэж, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршино. Ийнхүү түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг та нар мэдэх болно.


дараа ЭЗЭН, Сион уулын бүх дэвсгэр болон чуулгануудынх нь дээгүүр өдөр нь үүл, утаа ба шөнө нь дүрэлзсэн галын гэрлийг бүтээх болно. Учир нь бүх сүр жавхлангийн дээгүүр бүрхүүл байх болно.


Сионы оршин суугчид аа! чанга хашхиран уухайлцгаа. Та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.


Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана. “Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр Хэрэм, бэхлэлт босгожээ.


Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж, Сэлүүрт завь хийгээд усан онгоц ч түүгээр өнгөрөхгүй.


Нутагт чинь хүчирхийлэл, Хил хязгаарын чинь дотор Эвдрэл ба сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи хана хэрмүүдээ Аврал гэж, Гулдан хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.


Өдрөөр нар чиний гэрэл байхаа больж, Сарны туяа ч чамайг гийгүүлэхгүй. Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл, Бурхан чинь чиний алдар болно.


Үзэгтүн, сонсоцгоо! “ЭЗЭН Сионд байхгүй юм уу? Хаан нь түүний дотор алга уу?” гэж Алсын орноос ард түмний минь охин хашхирахыг сонс. “Яагаад тэд Намайг сийлмэл хөргүүдээрээ, Харийн шүтээнүүдээрээ өдөөн хатгаж байна вэ?”


Ингэж Намайг Израилийн дунд байгааг болон Намайг Бурхан ЭЗЭН чинь бөгөөд өөр хэн ч биш гэдгийг Та нар мэдэх болно. Ард түмэн минь хэзээд ичгүүрт унахгүй.


ЭЗЭН чиний шийтгэлүүдийг зайлуулжээ. Тэр дайснуудыг чинь зайлуулсан. Израилийн Хаан, ЭЗЭН Та нарын дунд байна. Чи цаашид гай зовлонгоос айхгүй.


Түг түмдийн ЭЗЭН тэднийг хамгаална. Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ. Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно. Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж, Тахилын ширээний өнцгүүд мэт норно.


Swiv nou:

Piblisite


Piblisite