12 ЭЗЭН, Иудаг ариун газар дахь Өөрийн хувь мэт эзэмшиж, Иерусалимыг дахин сонгоно.
12 ЭЗЭН Иудаг ариун газар дахь Өөрийн хувь мэт эзэмшиж, Иерусалимыг дахин сонгоно.
Дахин ингэж зарлагтун. Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Миний хотууд дахин хөгжил цэцэглэлтээр бялхана. ЭЗЭН Сионыг дахин тайтгаруулж, Иерусалимыг дахин сонгоно» гэв.»
ЭЗЭНий хувь нь Өөрийнх нь ард түмэн, Иаков бол Түүний сонгож авсан өв.
Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН.
Өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг үндэстэн, Өв юугаа болгохоор Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ!
Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН”
Би чамайг дэлхийн хязгаараас авч, Өнцөг булангуудаас дуудаж, чамд хэлэхдээ «Чи Миний боол. Би чамайг сонгосон бөгөөд Чамайг голоогүй.
Учир нь ЭЗЭН Өөртөө Иаковыг, Өмчөө болгон Израилийг сонгосон.
Бурхан, босоод дэлхийг шүүгээч! Учир нь бүх үндэстнийг эзэмшигч нь Та юм.
Харин Би нэрээ тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Давидыг сонгосон билээ” гэсэн юм.
Учир нь ЭЗЭН Сионыг сонгож, Орших газраа хэмээн Түүнийг хүсэв.
“Мөнхөд амрах газар минь энэ болой. Үүнийг хүссэн тул Би энд амьдран сууна.
ЭЗЭН, Иаковыг өрөвдөн Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь ирмэл хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.
ЭЗЭН, Сатанд —Сатан аа! ЭЗЭН чамайг буруушааж байна. Үнэхээр Иерусалимыг сонгосон ЭЗЭН, чамайг буруушааж байна. Энэ бол галаас авагдсан тамга бус уу? гэв.
ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ. Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, Нүднийхээ цэцгий мэт хамгаалсан.
Хаман өөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх анд нөхөртөө ярив. Тэгэхэд түүний мэргэн зөвлөгчид болон эхнэр Зереш нь —Чиний доройтол өмнө нь эхэлсэн тэр Мордехаи хэрэв иудейчүүдийн үр удам бол чи түүнийг дийлж чадахгүй, харин ч гарцаагүй түүний өмнө унах болно гэв.
“Миний тослогдсон хүмүүст бүү хүр, Эш үзүүлэгчдэд минь хор хөнөөл бүү учруул” гэсэн.
Харагтун, үдшийн цагт аллага хядлага болж, Өглөө болохоос өмнө тэд алга болно. Энэ нь дээрэмдэгчдийн хувь, Биднийг тоногчдын шавга байх болно.
Тиймээс чамайг залгигч бүхэн залгигдах болно. Бүх дайсан чинь, тэдний хүн нэгбүр нь олзлогдон явах болно. Чамайг тоногчид тонуулах бөгөөд Чамаас олз ологчид олзонд өгөгдөх болно.