1 Дараа нь би нүдээ өргөн хартал, гартаа хэмжүүр барьсан хүн үзэгдэв.
Ийнхүү Тэр намайг тэнд авчрав. Харагтун, гартаа олсон хэмжүүр ба хэмжих саваа барьсан нэгэн хүн тэнд байсан бөгөөд түүний дүр нь хүрэл мэт дүртэй ажээ. Тэр үүдэнд зогсож байв.
Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Би өрөвдөн Иерусалим уруу эргэж ирсэн учир Миний өргөө тэнд босгогдох болно» гээд «Хэмжүүр шугам Иерусалимын дээгүүр татагдах болно» гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.
Надтай ярьсан тэнгэрэлчид хот болон хаалгануудыг, мөн хэрмийг нь хэмжих алтан шугам байв.
Тэгээд надад таяг мэт саваа өгөөд —Бос. Бурханы сүмийг, тахилын ширээг болон тэнд мөргөгсдийг хэмж.
Тэр дахин нэг мянгыг хэмжиж, намайг өвдгөнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжиж, намайг бүсэлхийд тулсан усан дундуур дагуулав.
Харагтун, тэнд сүмийн гадна талд түүнийг хүрээлсэн нэгэн хэрэм байв. Нөгөө хүний гар дахь хэмжих саваа нь зургаан урт тохой бөгөөд тохой бүр нь үзүүр тохой хэмжээтэй аж. Тэрээр хэрмийн зузааныг хэмжихэд нэг саваа болж, түүний өндөр нь нэг саваа болов.
Тэгээд би нүдээ өргөн хараад дөрвөн эврийг үзэв.
“Хэмжүүр шугам нь цаашаа чигээрээ Гареб толгодод хүртэл явна. Дараа нь тэр Гоа уруу эргэнэ.
Гартаа шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж, намайг шагайнд тулсан усан дундуур дагуулав.
Үзэгтүн, нүүрсний галыг хөөрөгдөн ажлынхаа зэвсгийг хийдэг дархныг Би бүтээсэн. Хөнөөх сүйтгэгчийг ч Би бүтээсэн.
Моабын эвэр тастуулж, гар нь хугарав” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Үүний дараа би шөнийн үзэгдэлдээ цааш харвал дөрөв дэх араатан нь хиртхийлгэм, айдас төрүүлмээр асар хүчтэй байлаа. Тэр нь том төмөр шүдтэй байв. Тэр нь залгиж, хэсэгчиж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэв. Энэ нь урьд байсан бусад бүх араатнаас ялгаатай, арван эвэртэй байв.