Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 13:3 - Ариун Библи 2013

3 Ийн атал хэрэв хэн нэгэн нь эш үзүүлсээр байвал, төрүүлсэн эцэг эх нь түүнд «Чи амьд байхгүй. Учир нь чи ЭЗЭНий нэрээр худал ярьсан» гэх болно. Төрүүлсэн эцэг эх нь түүнийг эш үзүүлж байх үед нь нэвт хатгана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Ийн атал хэрэв хэн нэгэн нь эш үзүүлсээр байвал, түүнийг төрүүлсэн эцэг эх нь түүнд «Чи амьдрахгүй. Учир нь чи ЭЗЭНий нэрээр худал ярьсан» гэх болно. Төрүүлсэн эцэг эх нь түүнийг эш үзүүлж байх үед нь нэвт хатгана.

Gade chapit la Kopi




Зехариа 13:3
13 Referans Kwoze  

Харин Миний хэлэгтүн гэж тушаагаагүй үгийг Миний нэрээр дураараа ярих эсвэл өөр бурхдын нэрээр ярих эш үзүүлэгч байвал тэр эш үзүүлэгч үхэх болно” гэсэн.


Эцгээ юмуу эхээ Надаас илүү хайрлагч нь Миний хувьд зохистой нэгэн биш. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрлагч ч Миний хувьд зохистой нэгэн биш ээ.


Харин эш үзүүлэгч үг хэлэхээр өдөөгдсөн аваас тэр эш үзүүлэгчийг өдсөн нь ЭЗЭН Би бөгөөд Би түүний эсрэг мутраа сунгаж, Өөрийн ард түмэн Израилийн дундаас түүнийг устгана.


Тэгээд «ЭЗЭНий зөн» гэж хэлдэг эш үзүүлэгч эсвэл тахилч эсвэл хүмүүсийн хувьд, Би тэр хүнд болон гэрийнхэн дээр нь шийтгэл буулгана.


Иймд үүнээс хойш бид хэнийг ч махбодын дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэддэг байсан ч эдүгээ бид Түүнийг тийм байдлаар бус гэдгийг мэднэ.


Хэрэв хэн нэг нь Над дээр ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшоохгүй бол тэр Миний шавь байж чадахгүй.


Тэр эцэг эхийнхээ тухай “Би тэднийг үзээгүй” гэж хэлсэн. Тэр ах дүүсээ хүлээн зөвшөөрөөгүй, Өөрийн хөвгүүдийг ч танихгүй байсан. Учир нь тэд Таны үгийг даган мөрдөж, Гэрээг тань сахисан болой.


Нэрийг минь барьж хуурамчаар эш үзүүлдэг эш үзүүлэгчид «Би зүүд зүүдэллээ, би зүүд зүүдэллээ!» гэхийг Би сонссон.


Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эш үзүүлэгч Хананиад —Хананиа, одоо сонс, ЭЗЭН чамайг илгээгээгүй бөгөөд чи энэ хүмүүсийг худал юманд итгүүлэв.


Тиймээс эмэгтэйчүүд та нар цаашид хуурмаг үзэгдлийг үзэхгүй, мэргэ төлгийг ч үйлдэхгүй. Би ард түмнээ гараас чинь чөлөөлнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.


Тэр надад —Хүний хүү! Энэ бол Израилийн хөвгүүдийн дунд мөнхөд орших газар минь буюу Миний сэнтийний газар, хөлийн минь ул гишгэх газар юм. Израилийн гэр болох тэд ч, тэдний хаад ч садарлал ба үхсэн хаадынхаа хүүрээр ариун нэрийг минь дахин бузарлахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite