Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 13:1 - Ариун Библи 2013

1 Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө нүгэл, бузартлыг цэвэрлэхийн төлөө нэгэн ундарга нээгдсэн байх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө ба нүгэл, цэвэр бус байдлын төлөө нэгэн булаг онгойсон байх болно.

Gade chapit la Kopi




Зехариа 13:1
34 Referans Kwoze  

Хилэнцээс минь намайг олонтаа угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч.


Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн.


Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга.


Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.


Энэ бол ус ба цусаар ирсэн нэгэн, Есүс Христ юм. Зөвхөн усаар биш, харин ус ба цусаар аж. Сүнс үнэн тул гэрчлэгч нь Сүнс болой.


Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биентэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.


Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул Эргэн буцагч хүмүүс доод ертөнцөд бичигдэх болно.


харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн.


Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна.


Балуунаар гэмийг минь цэвэршүүлээч. Би цэвэр болно. Намайг угаагаач, Би цаснаас цагаан болно.


Мөн Би та нарыг хамаг бузраас чинь аварна. Би үр тариаг дуудан үржүүлж, та нарын дээр өлсгөлөнг үл авчирна.


Хүний хүү! Израилийн гэр эх нутагтаа сууж байхдаа тэд замнал ба үйлсээрээ тэр газрыг бузарлав. Миний өмнө тэдний зам эмэгтэйн сарын тэмдгийн бузартал мэт байсан.


Эзэн шүүлтийн Сүнс ба шатаагч Сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг дотроос нь ариусгасны


“Учир нь Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөдөө ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг чулуу ухан хийхийн тулд Амийн усны ундарга Намайг умартсан.


“ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд тахилч болгосон нь эш үзүүлэгч шиг аашилдаг ямар ч галзууг цагдах харгалзагч нар ЭЗЭНий өргөөнд байж, түүнийг дөнгө ба төмөр мүглэнд оруулахын тулд байв.


Тэд Миний эсрэг нүгэл үйлдсэн тэдний бүх хилэнцээс Би тэднийг цэвэрлэж, Миний эсрэг нүгэл үйлдэж, тэрсэлсэн тэдний бүх хилэнцийг Би өршөөнө.


Дараа нь тэр намайг өргөөний үүдэнд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг тийш ус урсан гарчээ. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Ус нь доороос, өргөөний баруун гар талаас, тахилын ширээний өмнө зүгээс урсаж байв.


үлдсэн бүх ургууд, ураг бүр урагтаа, эхнэрүүд нь ч өөрсөд дундаа гашуудна.


Гэвч булаг эсвэл ус хадгалах нөөцлүүр цэвэр хэвээр байх юм. Харин эдгээрийн сэгэнд хүрсэн нэгэн нь бузар болно.


Та нар авралын худгаас баяртайгаар ус татна.


Гараас чинь бүх илбэ шидийг тастаж, Та нар цаашид мэргэчидгүй болно.


Учир нь Эзэний тэнгэрэлч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд, ус хөдөлсөн даруйд түрүүлж орсон хүн ямар ч өвчтэй байсан эдгэрдэг байжээ.]


Swiv nou:

Piblisite


Piblisite