Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 12:7 - Ариун Библи 2013

7 Давидын гэрийн алдар, Иерусалимын оршин суугчдын алдар нь Иудагаас өндөрт өргөгдөхгүй байхын тулд эхлээд Иудагийн майхнуудыг ЭЗЭН аварна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Давидын гэрийн алдар, Иерусалимын оршин суугчдын алдар нь Иудагаас өндөрт өргөгдөхгүй байхын тулд эхлээд ЭЗЭН Иудагийн майхнуудыг аварна.

Gade chapit la Kopi




Зехариа 12:7
20 Referans Kwoze  

ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Иаковын майхнуудын сайн сайхныг сэргээн Амьдардаг газруудад нь өршөөл үзүүлнэ. Балгасан дээрээ хот дахин баригдаж, Ордон зөв газартаа босох болно.


Тэгвэл сайрхал хаана байна? Хаана ч үгүй. Ямар хуулиар зөвтгөгдөх вэ? Үйлсийн хуулиар уу? Үгүй, харин итгэлийн хуулиар юм.


Ингээд энэ нь тэр өдөр цуцлагдсан бөгөөд намайг харж байсан сүргийн зовогсод нь энэ бол ЭЗЭНий үг байсныг ойлгов.


Тэгээд тэр надад —Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэр өдөр Давидын нурсан асрыг Би босгож, Цөмөрхийнүүдийг нь шавж битүүлнэ. Балгаснуудыг нь босгож, Эртний өдрүүдийнх шиг нь дахин барина.


Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан Дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд Түг түмдийн ЭЗЭН үүнийг төлөвлөжээ.


Учир нь намайг доромжилдог нэгэн нь дайсан минь биш. Тийм байсан бол би тэсэхсэн. Миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг нэгэн нь намайг үзэн ядагч биш. Тийм байсан бол би түүнээс нуугдахсан.


Учир нь би “Хөл алдах үед минь Өөрсдийгөө миний эсрэг дөвийлгөх тэд Надаас болж бүү баярлаг” гэж хэлсэн


Хохиролд минь баясагч бүгдийг Ичгүүрт унаган дорд болгооч. Өөрсдийгөө миний дээгүүр дөвийлгөгчдийг Ичгүүр, гутамшигт оруулаач!


Миний эсрэг өөрсдийгөө дөвийлгөж, миний шившгийг надад нотолж байгаа бол


Гэвч Тэр илүү их нигүүлсэл өгдөг. Тиймээс “Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг” гэдэг.


Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж үү?


Тэр мөчид Есүс Ариун Сүнс дотор хөөрөн баясаж, —Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв. Тийм ээ, Аав минь, учир нь энэ нь Таны өмнө тааллыг олсон билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite