Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 11:8 - Ариун Библи 2013

8 Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг нядаав. Учир нь тэднээс болж миний сэтгэл мятарч, тэд ч өөрсдөө намайг зэвүүрхэн жигшив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг хядав. Учир нь миний сэтгэл тэднийг тэвчсэнгүй, тэдний сэтгэл ч надаас болж ядрав.

Gade chapit la Kopi




Зехариа 11:8
25 Referans Kwoze  

Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн.


Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг Би гэрчилдэг тул Намайг үзэн яддаг.


Хүн бүхэнд жигшигдсэн, Үндэстнүүдэд басамжлагдсан, Захирагчдын зарцад хандан Израилийн Аврагч, Ариун Нэгэн, ЭЗЭН Ингэж айлдаж байна. “Чамайг сонгосон Израилийн Ариун Нэгэн, итгэмжит ЭЗЭНээс болж Хаад үзээд босно, ноёд ч сөгдөж мөргөнө.”


Харин түүний иргэд түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ.


Тэд ЭЗЭНд итгэмжгүй хандаж, Тэд бутач хүүхдүүд төрүүлжээ. Одоо шинэ сар тэднийг Газартай нь цөлмөх болно.


Харин зөвт хүн итгэлээр амьдарна. Хэрэв тэр ухрах аваас Сэтгэл минь түүнийг эс таална” гэжээ.


Бүх ёрын муу нь Гилгалд байна. Үнэхээр, Би тэднийг тэнд үзэн ядахаар ирсэн билээ! Үйлсийнх нь булай муугаас болж Би тэднийг гэрээсээ хөөж гаргана. Би тэднийг цаашид хайрлахгүй. Бүх ноёд нь тэрслэгчид билээ.


Нэрийнхээ төлөө биднийг бүү жигшээч! Алдрынхаа сэнтийг бүү шившиг болгооч! Бидэнтэй байгуулсан гэрээгээ санаж, Бүү цуцлаач!


Миний өв Надад ой доторх арслан мэт болов. Тэр Над уруу архирав. Тиймээс Би түүнийг үзэн ядахад хүрэв.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн хүмүүсийнхээ эсрэг асаж, Тэр Өөрийн өвийг жигшсэн.


ЭЗЭН үүнийг хараад, жигшин зэвүүцсэн билээ. Учир нь хөвгүүд охид нь Түүнийг хилэгнүүлсэн юм.


Гэсэн ч дайсныхаа нутагт байх үед нь тэднийг бүрмөсөн устгаж, тэдэнтэй байгуулсан гэрээгээ зөрчих хүртэлээ Би тэднийг зэвүүцэхгүй бас жигшихгүй. Учир нь Би ЭЗЭН, тэдний Бурхан.


Би мөргөлийн өндөрлөгүүдийг чинь устгаж, баганануудыг чинь нураан та нарын хүүрийг шүтээнүүдийн чинь сэгэн дээр овоолно. Миний сэтгэл та нарыг жигших болно.


Би та нарын дунд орших газраа барьж, Миний сэтгэл та нарыг үл жигшинэ.


Харин хүртэх ёстой нэгэн баптисм Надад байна. Үүнийг гүйцэлдтэл Би ямар их зовно вэ!


Нум сумаар зэвсэглэсэн харваачид, Ефраимын хөвгүүд тулалдааны өдөр ухарсан.


Сагсуурагчид мэлмийн тань өмнө үл зогсоно. Ёс бусыг үйлдэгчдийг Та үзэн яддаг.


ЭЗЭН, тэднийг голсон тул Тэд гологдсон мөнгө гэгдэв.


Ингэснээр бүх шүтээнээрээ дамжин Намайг хаясан Израилийн гэрийн зүрхнүүдийг Би эргүүлэн барих юм» хэмээв” гэж хэл.


Нөхөр, хүүхдээ жигшсэн эхийн охин нь чи мөн. Нөхөр, хүүхдээ жигшсэн эгч дүүсийн эгч дүү нь чи мөн. Эх чинь хит хүн, эцэг чинь амори хүн билээ.


Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан. Чи мэдлэгээс татгалзсан учир Би ч чамайг тахилч минь байхаас татгалзана. Чи Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас хүүхдүүдийг чинь мартах болно.


Соломоны амьдралынх нь турш Резон, Израилийн сөргөлдөгч байсан бөгөөд Хададын үйлдсэн шиг бузар мууг хийн, Израилийг зэвүүцэж байлаа. Тэр мөн Арамын хаан болжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite