Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 10:3 - Ариун Библи 2013

3 “Миний уур хоньчдын эсрэг дүрэлзэн, Ухнануудыг Би шийтгэнэ. Учир нь түг түмдийн ЭЗЭН Өөрийн сүрэг Иудагийн гэрт зочлон, Тэднийг тулаан дахь Өөрийн сүр жавхлант морь мэт болгоно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 “Миний уур хоньчдын эсрэг дүрэлзэн, ухнуудыг Би шийтгэнэ. Учир нь түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн сүрэг болох Иудагийн гэрт зочлон, тэднийг тулаан дахь Өөрийн сүр жавхлант морь мэт болгоно.

Gade chapit la Kopi




Зехариа 10:3
28 Referans Kwoze  

Хүний хүү чи, Израилийн хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэр хоньчдод “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Өөрсдийгөө тэжээж байсан Израилийн хоньчид хөөрхий еэ! Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой бус уу?


Сүргээ орхигч зохисгүй хоньчин хөөрхий еэ! Түүний гар болон баруун нүдэн дээр нь илд байх болно! Түүний гар нь бүхлээрээ хатаж, Баруун нүд нь сохор болно”


Эрэг нь Иудагийн гэрийн үлдэгсдэд зориулагдана. Тэд тэнд бэлчих болно. Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ. Учир нь тэдний Бурхан ЭЗЭН тэднийг халамжилж, Тэдний амжилтыг сэргээнэ.


Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир. Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө. Учир нь та нарт хядлага, бутралын өдрүүд нүүрлэсэн бөгөөд Та нар шилмэл сав шиг унана.


Хүлэг морьдыг тулааны өдөрт бэлддэг ч Ялалт ЭЗЭНийх болой.


Харийнхан дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчид хэмээн гүтгэвч, сайн үйлсийг чинь хараад Түүний харгалзлын өдөр Бурханыг алдаршуулах болно.


—Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай! Учир нь Тэр бидэн дээр ирж, Ард түмнийхээ төлөө Золилтыг гүйцээсэн юм.


ЭЗЭН Өөрийн ард түмэнд хоол хүнс өгөхөөр ирснийг Моабын нутагт сонсоод тэрээр бэрүүдийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босон явав.


Тэгэхэд ард түмэн итгэжээ. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлон зүдүүрийг харсныг тэд сонсоод, доор бөхийн мөргөлөө.


Дараа нь ЭЗЭНий тахилын өдөр ирэхэд Би хааны хөвгүүд болох жононгуудыг, Харийн хувцсаар өөрсдийгөө хувцасласан Бүх хүнийг шийтгэх болно.


Хүмүүс минь төөрсөн хонинууд болжээ. Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ. Тэд тэднийг уулсаас эргүүлсэн. Тэд уулсаас толгод уруу явж, Амрах газраа мартсан билээ.


Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг хилэнцийнх нь төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Түг түмдийн ЭЗЭН мөн ийн айлдав. “Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно.


Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.


Тэр өдөр өндөрт буй тэнгэрийн дайчид, Дэлхий дээрх газрын хаадыг ЭЗЭН шийтгэнэ.


Сион уул болон Иерусалимд Эзэн бүх ажилаа дуусгамагц “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ.”


Фараоны тэрэгнүүд дундах гүүтэй Хайртаа би харьцуулнам билээ.


Тарж бутарсан хоньдынхоо дунд байхдаа сүрэгтээ санаа тавьдаг хоньчин адил тийнхүү Би хоньдынхоо төлөө санаа тавьж, үүлтэй, бүрэнхий өдрөөр тарсан хамаг газраас нь тэднийг аврах болно.


Тэрээр гэрээний эсрэг бурууг үйлдэгчдийг бурхангүй байдал уруу ялдам үгсээр эргүүлнэ. Харин Бурханаа мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ.


Бүрээн дуунаар “Иин хо хо” цангинуулдаг. Тулааныг, жанжингуудын нүргэлэх дууг, дайны уухайг алсаас үнэртдэг билээ.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би хонинуудаа Өөрөө бэдэрч олох болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite