Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 10:10 - Ариун Библи 2013

10 Тэднийг Би Египетийн газраас буцаан авчирна. Ассириас тэднийг цуглуулна. Би тэднийг Ливан болон Гилеадын газарт авчирна. Тэр газар тэдэнд хүрэлцэхгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Би тэднийг Египетийн газраас буцаан авчирч, Ассириас тэднийг цуглуулна. Би тэднийг Ливан болон Гилеадын газарт авчирна. Тэр газар тэдэнд хүрэлцэхгүй.

Gade chapit la Kopi




Зехариа 10:10
16 Referans Kwoze  

Египетээс ирэх шувууд мэт, Ассири газраас ирэх тагтаа мэт Тэд дагжсаар ирэх болно. Би тэднийг байшингуудад нь суулгах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Үзэгтүн, Би Өөрийн ард түмнийг наран ургах газраас ч, наран шингэх газраас ч аврах гэж байна.


Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Очирт таягаараа хариулаач. Тэд үржилт талбайн дунд, Модот газарт дангаараа оршму. Башан болон Гилеадад Урьдын өдрүүдийнх шигээ идээшлэг.


Халад байгаа Израилийн хөвгүүдийн цөлөгдөгсөд нь Зарефат хүртэлх нутгийг эзэмших бөгөөд Сефарадад буй Иерусалимын цөлөгдөгсөд нь Негевийн хотуудыг эзэмших болно.


Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран тэрээр Кармел ба Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт хүсэл нь хангагдах болно.


Учир нь Иудагийн хааны гэрийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи Надад Гилеад, Ливаны оргил юм. Чамайг Би цөл мэт суурьшилгүй хот болгохгүй бол доо!


Хамгийн өчүүхэн нь мянга болж, Хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.


Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан нь болно гэв.


Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд Тэр арслан мэт архирах болно. Үнэхээр Тэр архирч, Хөвгүүд нь баруунтаагаас дагжсаар ирнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite