Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 10:1 - Ариун Библи 2013

1 Хаврын борооны үед ЭЗЭНээс бороо гуйгтун Аянгат үүлсийг бүтээгч нь ЭЗЭН юм. Тэр хүн бүрд талбайд нь ногоог Тэдэнд шиврээ бороог өгнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Хаврын борооны үед ЭЗЭНээс бороо гуйгтун. Аянгат үүлсийг бүтээгч нь ЭЗЭН юм. Тэр хүн бүрд талбайд нь ногоо ба шиврээ бороог тэдэнд өгнө.

Gade chapit la Kopi




Зехариа 10:1
31 Referans Kwoze  

Учир нь Би ангамал газар дээр ус асгаж, Хуурай газар горхи урсгана. Би үр удам дээр чинь Сүнсээ асгаж, Хойч үед чинь ерөөлөө өгнө.


Тиймээс ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт үр жимсийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтсон бороог ортол тэсвэртэй хүлээдэг юм.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж Надаас гуйхыг Би Израилийн гэрт зөвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно.


Дараа нь газарт тариалах үрслэгээнд чинь зориулан Тэр бороо оруулна. Газрын ургац буюу хоол хүнс элбэг дэлбэг болно. Тэр өдөр мал сүрэг чинь уудам бэлчээрт идээшилнэ.


Та газар дэлхийд айлчилж, Түүнийг бялхуулдаг. Та түүнийг ихэд баяжуулдаг. Бурханы урсгал усаар дүүрэн байдаг. Та газрыг ийнхүү зэхэхдээ Тэдний үр тариаг бэлтгэдэг.


Чиний толгой дээрх тэнгэр нь хүрэл болж, чиний доорх газар нь төмөр болно.


Тэр өдөр та нар Надаас юу ч асуухгүй. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар Эцэгээс нэрээр минь юу ч гуйсан Тэр та нарт өгнө.


Иаковын үлдэгсэд нь олон ард түмний дунд ЭЗЭНээс ирсэн шүүдэр мэт, Өвс ногоон дээр орохдоо хүнээс үл хамаарч, Хүмүүний хөвгүүдийг эс хүлээх бороо мэт байх болно.


“Мөн ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог ч бас татсан. Тэгээд Би нэг хот уруу бороо явуулж, Нөгөө хот уруу бороо эс явуулав. Нэг хэсэгт нь бороо орж байхад Бороо ороогүй хэсэг нь хатсан.


Зөвт байдлыг тариалж, хайр энэрлийг хурааж ав. Боловсруулаагүй газраа хагал. Учир нь ЭЗЭН, чиний дээр Зөвт байдлыг асгахаар ирэх хүртэл Түүнийг хайх цаг нь одоо билээ.


Би тэднийг болоод толгодын минь эргэн тойрны газруудыг ерөөл болгоно. Цаг улиралд нь Би бороог оруулах болно. Тэр нь ерөөлийн бороо болох билээ.


Үндэстнүүдийн шүтээнүүд бороо оруулж чадах уу? Тэнгэрс эсвэл аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, Бидний Бурхан ЭЗЭН? Тиймээс бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлийг хийсэн нь Та билээ.


Түүнийг дуугарахад тэнгэрс дээр ус хүржигнэдэг бөгөөд Тэрээр дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Агуулахуудаасаа салхийг гаргадаг.


Би талбайг эзгүйрүүлэн хаяад, Тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин сундуу бут, өргөст бут ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.


Хааны нүүрэнд гэрэлтэх гэрэл дотор амьдрал буй. Таалал нь хаврын борооны үүл мэт буюу


Дээд тасалгаанаасаа Тэрээр уулсыг усалдаг бөгөөд Үйлсийнх нь үр жимсэнд Газар дэлхий ханадаг.


Түүнийг дуугарахад тэнгэрс дээр ус хүржигнэдэг бөгөөд Тэрээр дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Агуулахуудаасаа салхийг гаргадаг.


Гилеадад түр суугчдын нэг тишбе хүн Елиа, Ахабт —Миний хүндэтгэдэг, Израилийн Бурхан ЭЗЭН амьд! Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг гэв.


Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан.


Тиймээс таньж мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Үүр цайх нь баттай лугаа адил Түүний ирэх нь гарцаагүй. Бороо мэт, газар дэлхийг услах хаврын бороо мэт Тэр бидэнд ирнэ.


Тэрээр хатсан өвсөн дээр бороо шиг, Газар хөрсийг чийглэгч Шиврээ бороо мэт бууж ирэг!


Хур бороо хүсэх мэт намайг тэд хүлээдэг байсан, хаврын бороо тосох мэт над уруу амаа ангайлгадаг байлаа.


Дэлхийн зах хязгааруудаас Уур мананг дээш хөөргөж, Бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Агуулахуудаасаа салхийг Тэрээр гаргадаг.


Тэд зүрх сэтгэлдээ “Намрын болон хаврын бороог хоёуланг нь улиралд нь өгдөг, Бидэнд ургацын тогтоогдсон долоо хоногуудыг хадгалдаг ЭЗЭН Бурханаасаа одоо эмээцгээе” гэдэггүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite