Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 1:8 - Ариун Библи 2013

8 «Би шөнөөр үзэв. Үзэгтүн, улаан морь унасан хүн байсан бөгөөд хавцал дахь гавирт моддын дунд зогсож байв. Түүний ард улаан, хээр, цагаан морь байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Би шөнөөр харав. Үзэгтүн, улаан морь унасан хүн байсан бөгөөд хавцал дахь мирт моддын дунд зогсож байв. Түүний ард улаан, хээр, цагаан морь байв.

Gade chapit la Kopi




Зехариа 1:8
26 Referans Kwoze  

Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс амар тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биенээ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв.


Ефес дэх чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Баруун мутартаа долоон одыг баригч, долоон алтан дэнгийн дундуур алхагч Нэгэн ийнхүү айлдаж байна.


Илд ээ! Миний хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньчинг цохигтун тэгвэл Хонин сүрэг тарж бутарна. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


Өргөст бутны оронд майлс, Халгайн оронд лишмядаг ургана. Энэ бол ЭЗЭНд нэр хүнд, Үл устах мөнхийн тэмдэг болно.”


Би зэлүүд газарт хуш, хуайс, гавирт мод хийгээд чидун моддыг тавьж, Цөлд майлс, жодоо, нягт шар модыг хамт суулгана.


Би шөнийн үзэгдлийг харсаар байв. Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн Тэнгэрийн үүлсээр ирж, Эртний Нэгэн дээр очоод, Түүнд бараалхав.


Даниел —Шөнө би үзэгдэлдээ, үзэгтүн, тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулж байхыг харав.


Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав.


Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч, Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав. “Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд, Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь Би өндөрт, ариун газарт оршдог.


Хүмүүнийг гүн нойронд автах үед Шөнийн үзэгдлүүдээс хоромхон бодлууд ирэв


Гибеонд байхад шөнө нь Соломоны зүүдэнд ЭЗЭН үзэгдэж —Би чамд юу өгөх вэ? Надаас гуйгтун гэж Бурхан айлдав.


Иошуа Иерихогийн ойролцоо байх үедээ нүд өргөн хартал, эсрэг талд нь илдээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн дээр очин, түүнээс —Та бидний талд уу, бидний дайсны талд уу? гэж асуусанд


Гэтэл Бурхан шөнөөр Абимелех дээр зүүдэнд нь хүрч ирээд, түүнд хэлсэн нь —Чи авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.


—Үнэн хайр минь цэцэрлэгрүүгээ Үнэрт цэцэгсийн мандалруугаа Цэцэрлэгт сүргээ бэлчээрлүүлж Цэцэгс сарааныг түүхээр орсон.


Хайрт минь минийх харин би түүнийх Сараануудын дунд сүргээ тэр бэлчээнэм.


Харагтун, би нэгэн цагаан морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв.


Тиймээс тэд тунхаглан, бүх хотууддаа болон Иерусалимд тунхгийг давтаж —Толгод өөд гар. Бичигдсэний дагуу майхан барихаар чидуны мөчир, зэрлэг чидуны мөчир, гавирт модны мөчир, далдуу модны мөчир болон бусад навчит моддын мөчрүүдийг авчир гэсэн билээ.


Дариусын хоёрдугаар онд, Шебат сар буюу арван нэгдүгээр сарын хорин дөрөвний өдөр ЭЗЭНий үг нь Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн эш үзүүлэгч Зехариад ирсэн нь энэ билээ.


Гавирт моддын дунд зогсож байсан өнөөх хүн —Эдгээрийг дэлхий даяар явуулахаар ЭЗЭН илгээсэн юм хэмээн хариулав.


Гавирт моддын дунд зогсож байсан, ЭЗЭНий тэнгэрэлчид хандан тэд —Бид дэлхий даяар явлаа. Үзэгтүн, бүх дэлхий амар тайван, нам гүм байна гэж хариулав.


Шөнө нь Бурхан Израильд үзэгдэж —Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков —Би энд байна гэж хариулав.


Тэрээр —Үгийг минь сонсогтун. Хэрэв та нар дунд эш үзүүлэгч байвал ЭЗЭН Би түүнд үзэгдлээр Өөрийгөө мэдүүлж, Би түүнтэй зүүдэнд нь ярьдаг юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite