Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 1:4 - Ариун Библи 2013

4 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар ёрын муу замаасаа бас ёрын муу үйлсээсээ эргэгтүн» хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаараагүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 «”Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар нүгэлт замаасаа болон хилэнцэт үйлсээсээ эргэгтүн»” хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаарсангүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Зехариа 1:4
55 Referans Kwoze  

Түүнчлэн эцэг өвгөд шигээ Зөрүүд, тэрслүү үеийнхэн буюу Зүрхээ шулуутгаагүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.


Тэдэнд өгүүл. “Би амьд!” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би буруутын үхэлд огтхон ч баярлахгүй. Харин буруут нь замаасаа эргэж, амьд гарахад Би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарцаа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр цөвт муу замаасаа эргэж, үйлсээ засаж мөн өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.


Тиймээс тэдэнд хэл. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Над уруу эргэгтүн хэмээн түг түмдийн ЭЗЭН тунхаглаад, тэгвэл Би та нар уруу эргэх юм» гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр бус,


Харин эхлээд Дамаск болон Иерусалимд, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харийнханд хүртэл “Та нар гэмшиж, Бурхан өөд эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” гэж тунхаглаж байлаа.


Иймээс гэмшицгээ. Гэм нүглээ үгүй болгохын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд


«Бүү эш үзүүл» гэж тэд эш үзүүлдэг. «Эдгээрийн талаар бүү эш үзүүл, Ичгүүр биднийг нөмрөхгүй» гэж ярьдаг.


Харин шүүлт ус мэт, Зөвт байдал мөнх урсах урсгал мэт хуйлран бууг.


Израиль аа, Бурхан ЭЗЭН өөдөө эргэ. Хилэнцээсээ болж чи бүдэрсэн билээ.


ЭЗЭНий нэрээр бидэнд таны хэлсэн эдгээр үгсийн тухайд, бид чамайг сонсохгүй!


Миний дахин дахин та нарт илгээсэн зарц нар, эш үзүүлэгчдийн минь үгсийг сонсохгүй бол


Тиймээс одоо Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдын эсрэг ярихдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна «Үзэгтүн, Би та нарын эсрэг гай гамшиг бэлтгэж, төлөвлөгөө сэдэж байна. Та нарын хүн нэгбүр чинь муу замаасаа эргэж, зам ба үйлсээ шинэчил» хэмээв” гэж хэл.


Явж, эдгээр үгсийг хойд зүгт тунхаглан хэлэхдээ «Итгэлгүй Израиль аа, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би чам уруу уурлан харахгүй. Учир нь Би энэрэнгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би үүрд уурлахгүй.


Израилийн хөвгүүд ээ, Урван тэрсэлсэн та нар Түүн уруугаа буцагтун!


Харин Та тэднийг олон жил хүлцэж, Өөрийн Сүнсээр, эш үзүүлэгчдээрээ дамжуулан ятгасан ч Тэд чих тавьсангүй. Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв.


Гэвч тэд Танд тэрслэн тэрсэлсээр Таны хуулийг ардаа орхисон. Тан уруу эргэж ирүүлэхийн тулд өөрсдийг нь ятгасан Таны эш үзүүлэгчдийг тэд алж, Аймшигт доромжлолыг үйлдсэн.


Гэвч тэд, манай эцэг өвгөд давлиун хандав. Тэд зөрүүдлэн, тушаалуудыг тань эс сонсов.


Эцэг өвгөдийн маань өдрүүдээс энэ өдрийг хүртэл бид үлэмж ял дор байж, бидний хилэнцийн улмаас бид болон манай хаад, тахилч нар дэлхийн хаадын гарт, сэлмэнд, олзлол мөн дээрэм тонуул болон илт гутамшигт өнөөдрийн адил орсон билээ.


Явж, миний төлөө болон Израиль ба Иудад үлдсэн хүмүүсийн төлөө олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Энэ номд бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр ЭЗЭНий үгийг бидний эцэг өвгөд сахиагүй учраас бидний дээр асгарсан ЭЗЭНий уур хилэн үлэмж ажээ гэв.


Эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд үнэнч бус байсан эцгүүд болон ах нар шигээ бүү байгтун. Тэр тэднийг хэрхэн аймшигтай болгосныг та нар бэлхнээ харсан билээ.


“Израиль аа, хэрэв чи эргэвэл” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Хэрэв чи Над уруу буцаж ирвэл, Хэрэв чи жигшүүрт зүйлсээ оршихуйгаас минь зайлуулаад ганхахгүй байвал,


Харин хэрэв тэд Миний зөвлөмж дотор зогссон бол Тэд үгсийг минь Миний ард түмэнд тунхаглаж, Тэднийг ёрын муу замаас нь ба Үйлдлийнх нь цөвт муугаас буцаан эргүүлэх байсан.


Би цөлд хүүхдүүдэд нь “Та нар эцгүүдийнхээ тогтоомжуудаар бүү яв, шийдвэрүүдийг нь эс сахь, шүтээнүүдээр нь өөрсдийгөө бүү бузарла.


Хэн нэгэн нь бүрээн дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг эс авахад нь илд ирж түүнийг авч явбал цус нь өөрийнх нь толгой дээр байна.


Иерусалим оршин суугчидтай байж, эргэн тойрных нь хотууд хөгжин цэцэглэж, Негев ба уулсын бэлээр ч хүн амьтантай байх үед эртний эш үзүүлэгчдээр ЭЗЭНий тунхагласан үгс нь эдгээр биш гэж үү?” гэв.


Зарлагууд хааны тушаалын дагуу хаан хийгээд түүний ноёдын гараас авсан захидалтай, бүх Израиль, Иуда даяар явж, “Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН өөд эргэгтүн. Ингэх аваас Тэр Ассирийн хаадын хүчирхийллээс үлдсэн та нарын зүг эргэх болно.


«Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нараас, Хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна.»


“Тиймээс түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нар үгсийг минь сонсоогүй тул,


Тиймээс Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдахдаа «Гэмшиж, шүтээнүүдээсээ эргэж, хамаг жигшүүрээсээ нүүрээ буруул.


Түүнээс гадна манай хаад, жононгууд, өвөг дээдэст маань, газар нутгийн бүх ард түмэнд Таны нэрээр ярьсан зарц нар, эш үзүүлэгчдийг тань бид сонсоогүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite