Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 1:19 - Ариун Библи 2013

19 Надтай ярилцаж байсан тэнгэрэлчид хандан би —Эдгээр нь юу вэ? гэсэнд тэр надад —Эдгээр нь Иуда, Израиль, Иерусалимыг тараасан эврүүд юм гэж хариулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Надтай ярилцаж байсан тэнгэр элчид хандан би —Эдгээр нь юу вэ? гэсэнд тэр надад —Эдгээр нь Иуда, Израиль, Иерусалимыг тараасан эврүүд юм гэж хариулав.

Gade chapit la Kopi




Зехариа 1:19
20 Referans Kwoze  

Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын өвөг дээдэс Намайг өдөөн уурлуулах үед Би та нарт хор хөнөөл учруулахаар төлөвлөж, эс зөөлрөв” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаад


Тэгэхэд нь би —Чи хаашаа явж байна вэ? гэсэнд тэр надад —Иерусалимыг хэмжиж, түүнийг хэр урт, хэр өргөн болохыг нь үзнэ гэв.


Би —Эдгээр нь юу хийхээр ирж байна вэ? гэсэнд тэр —Тэдгээр нь Иудаг тараасан эврүүд юм. Иймээс хэн ч толгой өндийгөөгүй. Харин эдгээр дархчууд тэднийг айлгахаар газар нутгийг нь тараах гэж Иудагийн эсрэг эврээ өргөгч үндэстнүүдийн эврүүдийг зайлуулахаар ирсэн гэлээ.


Би —Эзэн минь, эдгээр нь юу вэ? хэмээсэнд надтай ярилцаж байсан тэнгэрэлч надад —Эдгээр нь юу болохыг би чамд үзүүлье гэв.


Тэгэхэд тэр нутгийн ард түмэн Иудагийн хүмүүсийн гарыг сулруулж, цаашид барихад нь айлгаж байв.


Цөллөгөөс ирсэн хүмүүс Израилийн Бурхан ЭЗЭНд сүм барьж байгааг Иуда, Бениамины дайснууд сонсоод,


Артаксерксийн өдрүүдэд Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагчид Персийн Артаксеркс хаанд захидал бичсэн бөгөөд уг захидлын эх бичиг арам хэлээр бичигдэж арамаас орчуулагдсан болно.


Үй олны тэргүүлэгчийг Өөрийнх нь жадаар Та нэвт хатгасан. Тэд биднийг тараан бутаргахаар шууран ирсэн билээ. Тэдний баясах нь дарлагдсан хүмүүсийг нууцаар цөлмөн залгигчдын баясалтай адил байсан юм.


“Бид өөрсдийн хүчээр Карнаимыг авсан биш үү? гэж Ло-дебарт та нар баясдаг.


Маалинган хувцастай, голын усан дээр зогсогч хүн баруун, зүүн гараа тэнгэр өөд сунгаад, мөнхөд орших Нэгэнээр тангараглан —Тэр нь нэг үе, хоёр үе, тэгээд хагас үеийн туршид болох бөгөөд ариун хүмүүсийн хүчийг нурааж дууссаны дараа энэ бүх явдал төгсөнө гэхийг би сонслоо.


Тэр үед Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид ирж —Та нарт энэ өргөөг барьж, энэ хэрмийг гүйцээж дуусгах зарлиг хэн өгсөн юм бэ? гэцгээв.


Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүд хийж —ЭЗЭН ийн айлдаж байна. Эдгээрээр та арамчуудыг устаж дуустал нь нэвт сүлбэх болно гэжээ.


Бардамнагчдад Би “Бүү бардамна” Буруутуудад “Эврээ бүү өргө.


Эврээ өндөрт бүү өргө. Бүдүүн хүзүүгээр бүү ярь” гэв.


Моабын эвэр тастуулж, гар нь хугарав” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би хажууд зогсогчдын нэгэнд дөхөж очоод, түүнээс энэ бүх явдлын үнэн учрыг асуув. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж хэлэв.


Тэгээд би нүдээ өргөн хараад дөрвөн эврийг үзэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite