Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 1:1 - Ариун Библи 2013

1 Дариусын хоёрдугаар оны наймдугаар сард ЭЗЭНий үг Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн, эш үзүүлэгч Зехариад ирж, айлдсан нь —

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Дариусын хоёр дахь жилийн наймдугаар сард ЭЗЭНий үг Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн, эш үзүүлэгч Зехариад ирж, айлдсан нь —

Gade chapit la Kopi




Зехариа 1:1
17 Referans Kwoze  

Иддо, Гиннетои, Абиа,


Абелын цуснаас авахуулаад Бурханы өргөө болон тахилын ширээний хооронд хөнөөгдсөн Зехариагийн цус хүртэлх нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. Тийм ээ, Би та нарт хэлье. Энэ нь энэхүү үеийнхнээс нэхэгдэх болно” гэсэн юм.


Зөвт нэгэн Абелын цуснаас авахуулаад сүм, тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт цус та нар дээр ирнэ.


Дариус хааны дөрөвдүгээр оны Хислев хэмээх есдүгээр сарын дөрвөнд ЭЗЭНий үг Зехариад ирлээ.


Дариусын хоёрдугаар онд, Шебат сар буюу арван нэгдүгээр сарын хорин дөрөвний өдөр ЭЗЭНий үг нь Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн эш үзүүлэгч Зехариад ирсэн нь энэ билээ.


Тэр үед Иерусалим дахь Бурханы өргөөний ажил зогссон ба энэ нь Персийн хаан Дариусын хаанчлалын хоёрдугаар оныг хүртэл зогсов.


Дариусын хоёр дахь оны есдүгээр сарын хорин дөрвөнд ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаид ирж айлдсан нь —


Дариус хааны хоёр дахь оны зургадугаар сарын эхний өдөр Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел болон тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа нарт ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжин ирж, айлдав.


Иддогоос Зехариа, Гиннетоноос Мешуллам,


Тэр сарын хорин дөрвөнд ЭЗЭНий үг Хаггаид хоёр дахь удаагаа ирж айлдсан нь —


Энэ нь Дариус хааны хоёр дахь оны зургадугаар сарын хорин дөрвөнд болжээ.


Эш үзүүлэгч Хаггаи, Иддогийн хүү Зехариа нар Иуда болон Иерусалимд байсан иудейчүүдэд тэдний дээр орших Израилийн Бурханы нэрээр эш үзүүлцгээсэнд


ЭЗЭНий үг мөн над уруу ирж айлдсан нь —


Тэгээд ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжин ирж айлдсан нь —


Swiv nou:

Piblisite


Piblisite