Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 3:7 - Ариун Библи 2013

7 «Үнэхээр чи Намайг хүндэтгэж, Зааврыг хүлээн авна» гэж Би айлдсан. Тиймээс түүний тухайд Миний товлосон бүхний дагуу Түүний амьдрах газар нь таслагдахгүй байх болно. Гэвч тэд өөрсдийн бүх үйлдлийг завхруулахыг хүссэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 «Үнэхээр чи Намайг хүндэтгэж, зааврыг хүлээн авах болно» гэж Би айлдсан. Тэгвэл түүний талаарх Миний товлосон бүхний дагуу түүний амьдрах газар нь таслагдахгүй байх болно. Гэвч тэд өөрсдийн бүх үйлдлийг завхруулахыг хүссэн.

Gade chapit la Kopi




Зефаниа 3:7
25 Referans Kwoze  

Гибеагийн өдрүүдийнхтэй адил Тэд завхралд гүн оржээ. Тэрээр хилэнцийг нь санаж, Нүглүүдийг нь шийтгэх болно.


Өөр дээр нь авчрах гэж Миний төлөвлөдөг бүх гай гамшгийг Иудагийн гэр сонсож магад. Ингэснээр хүн бүр муу замаасаа эргэх юм. Тэгээд Би тэдний хилэнц ба нүглийг уучилна гэжээ.


Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй, Ямар ч зааврыг зөвшөөрөн аваагүй. Тэр ЭЗЭНд итгээгүй, Өөрийнхөө Бурханд ойртоогүй.


Тэд «Хүн бүр муу замаасаа, үйлсийнхээ цөв муугаас эргэж, та нарт болон та нарын эцэг өвгөдөд ЭЗЭНий үүрд мөнхөд өгсөн нутагт амьдар.


та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд Миний өгсөн нутаг болох энэ газарт Би та нарыг суулгана.


Эзэн удаашралыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг амлалтдаа хойрго биш билээ. Харин ч Тэр, хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэж та нарт тэвчээртэй ханддаг.


Тэгэхэд Иеремиа, Зедекиад —Түг түмдийн ЭЗЭН Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв чи Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу өөрөө гарч очвол, чи амьд гарч, энэ хот галдан шатаагдахгүй бөгөөд чи болон гэрийнхэн чинь амьд үлдэнэ.


Би чагнаад сонсов. Тэд зөв бусыг ярив. Нэг ч хүн “Би юу хийчихэв?” гэж Буруу муугаа гэмшсэнгүй. Хүн бүр тулаанд давхин орж буй морь шиг л Өөрийнхөө зүгт эргэжээ.


“Үнэхээр тэд ард түмэн минь бөгөөд Худал ярихгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдан Аврагч нь болов.


Усан үзмийн талбайдаа миний хийгээгүй Өөр юуг би хийх ёстой байсан юм бэ? Сайн усан үзэм гарна гэж би хүлээж байхад Яагаад зэрлэг жимс гарсан бэ?


Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжингуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав.


Та нар завхарч, өөрсдөдөө ямар нэг хэлбэр дүрс бүхий сийлмэл хөргийг бүтээгүүзэй. Эр эсвэл эм амьтны дүрс,


Газар дээрх махбодтой бүхний зам завхарснаар газар дэлхий завхралд автсаныг Бурхан харлаа.


Энэ зааварчилгааны зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд хувиршгүй итгэлийн хайр юм.


Тэр чихийг нь сургамжид нээж, тэднийг цөв муугаас эргэхийг тушаадаг.


Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө Нүд минь чамайг ширтэн чамд зөвлөнө.


Зөвлөгөөг сонсож, сургамжийг хүлээн авбаас Хожим ирээдүйд мэргэн байх.


Иерусалим аа, сэрэмжтэй бай, Эс тэгвэл Би чамаас хөндийрөн, Чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно.”


Гэсэн хэдий ч тэд сонсоогүй, чихээ ч тавиагүй, харин сонсохгүй бас зөвийг авахгүйн тулд хөшүүн хүзүүлэв.”


Swiv nou:

Piblisite


Piblisite