Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 3:18 - Ариун Библи 2013

18 Товлосон найр наадмуудын талаар Энэлэгсдийг Би цуглуулах болно. Тэд чамаас ирсэн, Сион оо! Цөллөгийн зэмлэл нь тэдний дээрх ачаа юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Товлосон найр наадмуудын талаар гашуудагсдыг Би цуглуулах болно. Тэд чамаас ирсэн, Сион оо! Цөллөгийн зэмлэл нь тэдний дээрх ачаа юм.

Gade chapit la Kopi




Зефаниа 3:18
18 Referans Kwoze  

«Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно.


Тогтоосон баяруудад хэн ч ирдэггүй учир Сионы замууд халаглана. Гулдан хаалга бүр нь эзгүйрэв. Тахилч нар нь санаа алдаж, Онгон охид нь энэлж, тэр хот гашуудав.


Би та нарыг хамтад нь цуглуулах тэр цагт Би та нарыг оруулна. Үнэхээр Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд Та нарт яруу алдар болон магтаалыг өгнө. Тэр үед Би та нарын нүдний өмнө Амжилтыг чинь сэргээх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Товлогдсон наадмууд болоод ЭЗЭНий найрын өдөр Та нар юу хийх вэ?


Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч, Өөрсдөдөө нэг тэргүүн томилон тэд газрыг эзэлнэ. Учир нь Иезреелийн өдөр агуу байх болно.


Би ард түмнүүдээс тэднийг гаргаж, улсуудаас тэднийг цуглуулж, тэднийг уугуул нутагт нь аваачна. Израилийн уулс, урсгалуудын дэргэд мөн тэр нутаг дахь хүмүүс оршин буй хамаг газарт Би тэднийг тэжээх болно.


Урьдын өдрүүдэд байсан бүх үнэт зүйлээ Зовлон зүдүүр ба тэнүүчлэлийн өдрүүдэд Иерусалим дурсан санагалзана. Ард түмэн өстний гарт унахад Хэн ч түүнд тусалсангүй. Өстнүүд хотыг харж, Эвдрэл сүйрлийг нь элэглэнэ.


«Тэгээд Би хонин сүргийнхээ үлдэгсдийг хөөн зайлуулсан бүх нутгаас Өөрөө цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд өнөр өтгөн болж, олширно.


Гэрэл ба үнэнээ илгээж, Намайг тэднээр удирдуулаач, Ариун уул ба орших газартаа Намайг тэднээр авчруулаач!


ЭЗЭН түүнд —Хотын дундуур, Иерусалимын дундуур явж, энэ дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв.


Бид хөршүүддээ шившиг, Эргэн тойронд байгсдадаа доог тохуу болсон.


Swiv nou:

Piblisite


Piblisite