Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 3:17 - Ариун Библи 2013

17 Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, Та нарын дунд байна. Тэр та нарын дээр баяр хөөртэйгөөр баясна. Тэр хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, та нарын дунд байна. Тэр та нарын дээр баясал хөөртэйгөөр баярлана. Тэр Өөрийн хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.

Gade chapit la Kopi




Зефаниа 3:17
30 Referans Kwoze  

Учир нь ЭЗЭН ард түмнээрээ бахаддаг. Дордсыг Тэрээр авралаар үзэсгэлэнтэй болгодог.


ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг, Энэрэл хайранд нь найдагчдыг таалдаг.


Би тэдэнд сайныг үйлдэхээр тэдэнд баярлан баясаж, бүх зүрх болон бүх сэтгэлээрээ тэднийг энэ нутагт итгэлтэйгээр тарьж суулгана.


Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрмөсөн аварч чадна. Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.


Үзэгтүн, Бурхан бол миний аврал Би итгэнэ, би үл айна. ЭЗЭН БУРХАН бол миний хүч, миний дуу. Тэр надад аврал болов” гэж хэлэх болно.


Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гарын аливаа ажил үйлсийг тэтгэж, чиний үр хүүхэд, чиний мал сүргийг өсгөн үржүүлж, газрын чинь ургацыг арвижуулан сайн сайхан болгоно. ЭЗЭН чиний эцэг өвгөдөд баярласан шигээ чамд дахин баярлаж, чамд сайн сайхныг хайрлана.


ЭЗЭН чиний шийтгэлүүдийг зайлуулжээ. Тэр дайснуудыг чинь зайлуулсан. Израилийн Хаан, ЭЗЭН Та нарын дунд байна. Чи цаашид гай зовлонгоос айхгүй.


Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв.


Би Иерусалимд мөн баярлан ард түмэндээ баясна. Тэгээд тэнд уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй.


Хэрэв ЭЗЭН, биднийг таалбал Тэр биднийг тэр нутагт аваачиж, тэрхүү сүү зөгийн бал урссан нутгийг бидэнд өгөх болно.


Сионы оршин суугчид аа! чанга хашхиран уухайлцгаа. Та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.


Харин энэ дүү чинь үхсэн байсан. Гэтэл амилжээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой” гэв гэжээ.


Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм. Тэр шударга бус зүйлийг хийхгүй. Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг, Тэр унадаггүй. Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй.


Энэ ертөнцөөс салж, Эцэг өөдөө очих цаг нь болсныг Алгасалын баяраас өмнө Есүс мэдээд, дэлхийд байсан Өөрийнхнийгөө хайрлаж байсан тул тэднийг эцсээ хүртэл хайрлав.


Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.


ЭЗЭНд дэндүү хэцүү юм байна уу? Би тогтсон цагт чам дээр эргэж ирнэ. Зохих цагтаа Сара хүүтэй болно гэв.


Иймээс “Би орших газраасаа Гэрэл доторх гялалзсан халуун мэт, Ургац хураах үеийн аагим халуун шиг Шүүдрийн үүл мэт Тайван харж байх болно гэж ЭЗЭН надад айлдав.


Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН, Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.


Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь зургаа дахь өдөр.


Бозрагаас, хурц улаан өнгийн хувцастайгаар Едомоос ирэгч нь хэн бэ? Сүр жавхлантайгаар хувцасласан, Хүч ихтэйгээр урагш тэмүүлэгч нь хэн бэ? “Зөвийг өгүүлэгч, аврах хүчтэй Би байна.”


Хэн цог жавхлант мутраараа Мосегийн баруун гарыг хөтлөн явуулж, Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд Өмнө нь усыг хувааж,


Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ.


Урвалтыг нь Би эдгээнэ, Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана. Уур хилэн минь тэднээс холдсон.


Газар аа, бүү айгтун, Хөгжин баясагтун. Учир нь ЭЗЭН агуу зүйлсийг хийсэн.


Эзнээсээ чам уруу оргож очсон боолыг чи эзэнд нь буцааж бүү тушаа.


Дараа нь Эзэн нойрноос мэт, Дарсанд согтууран агсганагч дайчин мэт сэржээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite