Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 3:14 - Ариун Библи 2013

14 Сион охин! баяр хөөртэйгөөр хашхир! Израиль аа, уухай хадаа! Иерусалим охин! баясан, бүх зүрхээрээ баярла!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Сионы охин оо, баяр хөөртэйгээр хашхир! Израиль аа, уухай хадаа! Иерусалимын охин оо, баясан, бүх зүрхээрээ баярла!

Gade chapit la Kopi




Зефаниа 3:14
34 Referans Kwoze  

Сионы оршин суугчид аа! чанга хашхиран уухайлцгаа. Та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.


Чиний хувьд, сүргийн цамхаг аа, Сион охины толгод оо, энэ нь чам дээр ирнэ. Урьдын ноёрхол буюу Иерусалим охины хаанчлал ч ирэх болно.


Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи, Баярлан хашхирагтун. Төрөх зовлон үзээгүй чи, Бахдан дуулж, хашхирагтун. Учир нь орхигдсон эмэгтэйн хөвгүүд нь Гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж, Баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр, Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд Гашуудах, санаа алдах нь зугтан одно.


Сайнмэдээчин Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайнмэдээчин Иерусалим аа! Дуугаа хүч чадалтайгаар өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Бурхан тань энэ байна” гэж Иудагийн хотуудад хэлэгтүн.


Цэцэглэнхэн дэлгэрээд, цэнгэнхэн баясаад, баяр хөөртэйеэ уухайлна. Ливаны алдар, Кармел ба Шароны цог жавхлан түүнд соёрхогдоно. Тэд ЭЗЭНий алдар, Бурханы маань сүр жавхланг харна.


Өмнө хойно нь явж буй хурсан олон —Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн Дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа.


Израилийн аврал Сионоос гарах болтугай! ЭЗЭН олзлогдсон хүмүүсээ эргүүлэн авч ирэхэд Иаков баясан, Израиль баярлана.


Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баярлацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баярлацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.


баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “Түг түмдийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.


Тэгээд онгон охин мөн залуу ба хөгшин хүн Хамтдаа бүжиглэн баярлана. Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож, Тэднийг тайвшруулан Зовлонгийнх нь оронд тэдэнд Баяр хөөрийг өгнө.


Тэдэн дотроос талархлууд, Баярлан цэнгэгч хүмүүсийн дуу хоолой гарна. Би тэднийг олшруулж, Тэд цөөрөхгүй. Бас тэднийг хүндэтгэж, Тэд өчүүхэн байхаа болино.


Аяа ЭЗЭН, Таны шүүлтүүдээс болж Сион сонсоод баярлаж, Иудагийн охид баяссан.


түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм. “Онгон охин Сион минь чамайг тэр басамжлан элэглэв. Иерусалим охин минь чиний араас толгойгоо тэр сэгсрэв.


Ард түмнийг минь тайвшруул, тайвшруул, Бурхан тань айлдаж байна.


Израиль, Бүтээгчдээ баярлагтун! Сионы хөвгүүд Хаандаа баярлагтун!


Номой нэгний баяр хөөр ЭЗЭНий дотор өсөн нэмэгдэж, Хүн төрөлхтний үгээгүйчүүд Израилийн Ариун Нэгэндээ баясна.


Иерусалимын балгасууд аа, ЭЗЭН ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг зольж авсан тул Баялалдан хамт дуулцгаа.


Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун. Бурхан ЭЗЭНийхээ дотор баясаж баярлагтун. Учир нь Тэрээр эхний бороог Зөвтгөлийн учир та нарт хүртээн Та нарын төлөө бороо асгаж, Урьдын адил эхний болон сүүлийн бороог оруулж өгнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite