Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 2:2 - Ариун Библи 2013

2 Өдөр нь будааны хальс мэт хийсэн өнгөрч Зарлиг нь хэрэгжихээс өмнө, ЭЗЭНий шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө, ЭЗЭНий хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Зарлиг нь хэрэгжихээс өмнө, (Өдөр нь будааны хальс мэт хийсэн өнгөрч байна.) ЭЗЭНий шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө, ЭЗЭНий хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар.

Gade chapit la Kopi




Зефаниа 2:2
22 Referans Kwoze  

Түүний зэвүүцлийн өмнө Хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг Хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, Тэрээр хаднуудыг эвддэг.


Тэгэхээр тэд өглөөний манан мэт, Эрт алга болдог шүүдэр адил, Үтрэмээс үлээгдэн хийсдэг будааны хальс шиг Яндангийн утаа мэт байх юм.


ЭЗЭН хилэнгээ гүйцэлдүүлж, догшин хилэнгээ асган Түймрийн гал илгээн Сионыг туурь болтол шатаав.


Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л Тэд алс хол зугтаж, Салхинд хийссэн уулан дахь хэвэг, Шуурганд хуйлрах хамхуул лугаа адил туугдах болно.


Гэм буруутан нь тийм бус агаад Салхиар ялгагдан хаягдах Тарианы хальс мэт.


Тиймээс Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж, Шатаж буй бүх уураа, бас зэвүүцэлээ Тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм. Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно.


ЭЗЭНий хилэнгийн өдөр Алт мөнгө нь тэднийг чөлөөлж чадахгүй. Түүний хардалтын галд Бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, Үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.


Тэд салхины өмнөх сүрэл мэт эсвэл шуурганд хийсэж үгүй болдог тарианы хальс мэт болох нь хэр олон бэ?


Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.


Учир нь ЭЗЭН Би айлдаж, Миний айлдсан үг болгон биелэгдэх болно. Энэ нь огтхон ч удаашрахгүй. Учир нь тэрслүү гэр ээ, чиний өдрүүдэд Би үгээ айлдаж, түүнийгээ биелүүлнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэж хэл гэв.


Зүрхнийхээ зорилгуудыг биелүүлэн үйлдэхээс нааш ЭЗЭНий уур буцахгүй. Сүүлчийн өдрүүдэд та нар Үүнийг тодорхой ойлгох болно.


Бурханыг мартагч нар аа, ухаарагтун, Эс бөгөөс Би тасчин хаяна. Та нарыг аврах хүн үгүй.


Хүүг үнс, эс тэгвээс Тэр уурлаж, Та нар замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!


Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчид аа, ЭЗЭНий төлөө өөрсдийгөө хозол, зүрхээ хозлуулагтун. Эс тэгвэл та нарын үйлсийн муугаас болж Уур хилэн минь гал мэт гарч шатан хэн ч унтрааж чадахгүй”


Swiv nou:

Piblisite


Piblisite