Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 2:15 - Ариун Библи 2013

15 Энэ бол аюулгүй оршдог, Баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, Миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, Араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зангаж зэвүүцнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Энэ бол аюулгүй оршдог, баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зэвүүцэн даллах болно.

Gade chapit la Kopi




Зефаниа 2:15
27 Referans Kwoze  

Хүний хүү чи, Тирийн захирагчид өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Зүрх чинь бардамнан чи “Би бурхан, далайн зүрхэнд бурхдын суудалд залардаг” хэмээсэн. Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш байж, Бурханы зүрхтэй зүрхээ адил болгосон учир


Чиний бэртэнгид ямар ч эмчилгээ байхгүй. Чиний шархнууд эдгэршгүй. Чиний тухай сонссон бүгд Чам дээр алгаа таших болно. Чиний байнгын харгислалд өртөөгүй хүн гэж бий юу?


Их шуугиан, хөл үймээн ихтэй, цэнгэлтэй хот оо. Чиний алагдсан хүмүүс Илдэнд алагдсангүй, тулаанд үрэгдсэнгүй.


Чамайг шархдуулагчийн гарт Өөрийг чинь алах алуурчны өмнө Чи Бурхан биш хүн атлаа «Би бол Бурхан» гэж хэлсээр байх уу?


Замаар өнгөрөгч бүгд чам уруу алгаа ташина. Тэд Иерусалим охин уруу шогшрон, толгойгоо сэгсэрч, “Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн баяр баясгалан гэгдсэн Өнөө хот энэ мөн үү?” гэлцэнэ.


Дүүрэн хүнтэй байсан энэ хот Юутай ганцаардан сууна вэ! Үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр Бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр Албадлагын ажилчин болжээ!


Би мөн энэ хотыг балгас, харууслын шалтгаан болгоно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө харуусах болно.


Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн Түүнийг доромжилж, —


яригтун. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Египетийн хаан Фараон, Харагтун, Би чиний эсрэг байна. Чи голуудынхаа дунд хэвтээд, “Миний гол минийх. Би өөрөө үүнийг бүтээв” хэмээсэн том матар юм.


Ард түмнүүдийн дундах худалдаачид Чам уруу исгэрч, чи айдас түгшүүр болж, Хойшид байхгүй болно»” гэв.


Сион охиныг уур хилэнт үүлээрээ Эзэн яасан их бүрхэнэ вэ! Тэрээр Израилийн сүр жавхланг Тэнгэрээс газарт хаяж, Хилэнгийнхээ өдөр Тэрээр Хөлийнхөө гишгүүр болсон түүнийг эс дурсав.


Маадгар эмс ээ. Босож, дуу хоолойг минь сонс, Ихэрхүү охид оо, үгэнд минь чих тавь!


Түүнд алга ташиж, Орон байрнаас нь түүн уруу шогширно.


Та нар миний оронд байсан бол Та нар шиг ярьж би бас чадах байсан, Чиний эсрэг хэдэн үг хэлхэж Чиний дээр толгойгоо сэгсэрч чадах байсан.


Маадгар эмс ээ, цочирд, Бардам охид оо, зов! Хувцсаа тайлан нүцгэлж, Бэлхүүсээрээ таар ороо!


Учир нь орд харш хаягдан Их шуугиант хот мартагдан Хэрэм цамхгууд нь үүрд Малын бэлчээр, хулангийн хороо болно.


Нутгаа эзгүйрэл буюу үргэлжийн харуусал болгохын тулд байлаа. Үүний хажуугаар өнгөрдөг хүн бүр гайхаж, Толгойгоо сэгсрэх болно.


Хилэнцэт явдалдаа чи найдан «Хэн ч намайг харахгүй» гэж хэлэв. Чиний мэргэн ухаан, мэдлэг чинь чамайг төөрөгдүүлж «Би, надаас өөр алга» гэж Чи зүрхэндээ хэлжээ.


ЭЗЭНий дургүйцлээс болж Тэрээр оршин суугчтай болохгүй, Харин бүрэн эзгүйрэх болно. Вавилоны хажуугаар өнгөрөгч бүхэн айж, Бүх шархнаас нь болж шогшрох болно.


Тиймээс хаантан, зөвлөгөө минь танд нийцэх болтугай. Зөвт байдлаар нүглүүдээ, ядуусыг энэрснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл хөгжил цэцэглэл тань уртсаж магадгүй” гэв.


Тэд сүрдмээр, аймшигтай Тэдний шударга ёс ба эрх мэдэл Өөрсдөөс нь үүссэн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite