Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 2:14 - Ариун Библи 2013

14 Ниневегийн төвд хонин сүргүүд, Төрөл бүрийн араатнууд хэвтэнэ. Бэгбаатар, зараа хоёулаа Баганануудынх нь орой дээр хоноглоно. Шувууд цонхон дээр нь дуулна. Эзгүйрэл босгон дээр нь байна. Учир нь Тэр хуш модон туургыг нүцгэлсэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Ниневегийн төвд хонин сүргүүд, төрөл бүрийн араатнууд хэвтэнэ. Хотон шувуу, зараа хоёулаа баганануудынх нь орой дээр хоноглоно. Шувууд цонхон дээр дуулна. Эзгүйрэл нь босгон дээр байна. Учир нь Тэр хуш модон туургыг нүцгэлсэн.

Gade chapit la Kopi




Зефаниа 2:14
8 Referans Kwoze  

Тахилын ширээний хажууд зогсож буй Эзэнийг би харав. Тэр “Босгуудыг нь ганхуулахын тулд Баганануудын толгойг цохь. Бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд. Үлдэгсдийг нь Би илдээр ална. Оргогч нь үл зайлна, Зугтагч нь эс мултарна.


Тэр нь «Би өөртөө зайтай, дээд лаврингуудтай, хэмжээгүй том байшин барьж, Цонхнуудыг нь ухаж гаргаад Хушаар хавтаслан, хурц улаанаар будна» гэж хэлдэг.


Тэр хүчит дуугаар хашхиран —Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт араатнууд ба шувуудын үүр болсон байна.


“Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тиймээс далайн эрэг нь бэлчээр болно, Хонин сүрэг ба хоньчдод зориулсан агуйтай байх болно.


Цөлийн бэгбаатартай ижилсэж, Зэлүүд нутгийн шар шувуу шиг болжээ би.


Swiv nou:

Piblisite


Piblisite