Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 2:13 - Ариун Библи 2013

13 Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган, Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, хуурай цөл мэт болгоно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган, Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, цөл мэт хатаана.

Gade chapit la Kopi




Зефаниа 2:13
19 Referans Kwoze  

Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан, «Ниневе сүйтгэгдсэн! Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ. Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?”


Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.


Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн Зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, Сүр жавхлангийнх нь дор Дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.


Сион уул болон Иерусалимд Эзэн бүх ажилаа дуусгамагц “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ.”


Тэнд гал чамайг шатааж, Илд чамайг цавчин унагах болно. Дэвхрэг мэт тэр чамайг сүйтгэх болно. Өөрийгөө царцаа мэт олшруул. Өөрийгөө дэвхрэг мэт олон болго.


Тэд Ассири нутгийг илдээр, Нимродын нутгийг ирт сэлмээр удирдах болно. Ассири манай нутгийг довтолж, Нутаг дэвсгэрийг минь талхлахад Тэр биднийг үүнээс аврах болно.


Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


Уур хилэнгийн таяг минь болох Ассири хөөрхий еэ! Гарт буй саваа нь Миний зэвүүцэл юм.


Энэ нь бүх дэлхийн эсрэг тогтоогдсон шийдвэр. Энэ нь бүх үндэстний дээгүүр сунгагдсан мутар юм.


Тэгээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн буцаж, Ниневед амьдрав.


“Хазор цөөвөр чононуудын үүр, Мөнхийн зэлүүд газар болно. Хэн ч тэнд амьдрахгүй, Хүн тэнд оршин суухгүй” хэмээв.


Босоод, их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь ёрын муу нь өмнө минь өгсөж ирэв гэж айлдав.


Босоод, их хот Ниневе уруу очиж, Миний чамд айлдах тунхгийг тунхагла гэжээ.


Тиймээс Би Өөрийн мутрыг Иудагийн эсрэг болон Иерусалимын бүх оршин суугчдын эсрэг сунгана. Би Баалын үлдэгдлийг мөн шүтээний тахилч нарын нэрсийг Тахилч нартай хамт энэ газраас таслах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite