Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 1:6 - Ариун Библи 2013

6 ЭЗЭНийг дагахаас эргэж буцсан ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 ЭЗЭНийг дагахаас эргэн больсон, ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно”.

Gade chapit la Kopi




Зефаниа 1:6
27 Referans Kwoze  

“Учир нь Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөдөө ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг чулуу ухан хийхийн тулд Амийн усны ундарга Намайг умартсан.


Ай хөөрхий, нүгэлт үндэстэн, хилэнцэд дарагдсан ард түмэн, Хорлогчдын үр удам, хөнөөгч хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг огоорон Түүнээс ухарлаа.


ЭЗЭН тунхаглаж байна. “Намайг орхисон чи арагшаа явсаар л байна. Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана. Би зөөлөн хандсаар байгаад залхжээ.


Тэр чамайг замаар удирдан явж байхад нь Чи ЭЗЭН Бурханаа орхисноороо Өөр дээрээ үүнийг авчирсан бус уу?


Тийнхүү ард түмэн минь Надаас урвах хандлагатай болсон. Хэдийгээр Дээдийн Дээрх өөд Тэд өнөө хэдийг дууддаг боловч Хэн ч Түүнийг ер өргөмжлөхгүй байна.


Гэтэл энэ бүгдийг үл харгалзан итгэл эвдэгч эгч Иуда нь бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй, Түг түмдийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.


бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон нь бидэнд баталсан юм.


Дахиад, хэрэв зөвт нэгэн зөвт байдлаасаа эргэж гажуудал үйлдэх бөгөөд Би түүний өмнө бүдрэх чулуу тавих аваас тэр үхэх болно. Чи түүнд сэрэмжлүүлээгүй учир тэрээр нүглийнхээ дотор үхэж, түүний үйлдсэн зөв үйлс ч дурсагдахгүй. Гэвч түүний цусыг Би гараас чинь нэхнэ.


Харин муруй зам уруу хазайдаг хүмүүсийг Ёс бусыг үйлдэгчидтэй хамт ЭЗЭН авч одно. Израилийн дээр амар амгалан орштугай!


Гэм буруутан бардам нүүрлэж, эс хайдаг агаад Түүний бүхий л санаа бодолд “Бурхан байдаггүй”.


Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. Самуел уурлан бухимдаж, бүхэл шөнөжингөө ЭЗЭНд хандан хашхиран уйлав.


Тэд бүгд зуух мэт халуун бөгөөд Шүүгчдээ түймэрддэг. Бүх хаад нь унасан, Тэдний хэн нь ч Намайг эс дуудна.


Амнаас нь гарах үгс цөвт муу бөгөөд хуурамч Тэр ухаалаг хандах, сайныг үйлдэхээ зогсоосон.


Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг нь ч алга.


Харин Иаков аа, чи Намайг дуудсангүй. Израиль аа, чи Миний төлөө зүдрээгүй.


Таны мэддэггүй үндэстнүүд дээр Таны нэрийг дууддаггүй ургууд дээр Уур хилэнгээ Та асгаач. Учир нь тэд Иаковыг залгижээ. Тэд түүнийг залгин шатааж, Орон байрыг нь эзгүйрүүлжээ.


Израилийн эсрэг бардамнал нь гэрчлэвч ЭЗЭН Бурхандаа тэд эс эргэв. Энэ бүгдийн улмаас ч Түүнийг эс эрэв.


Учир нь хэрэв та нар энэ замаасаа буцаж, та нарын дотор үлдсэн эдгээр үндэстний хүмүүстэй холбогдож тэдэнтэй нийлэн гэр бүл болох юм бол


Учир нь би ЭЗЭНий замыг баримталсан, Бурууг үйлдэж Бурханаасаа салаагүй.


Харин Израилийн Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхгүй хэн боловч, их бага, эр эм гэлгүй үхэх ёстой байв.


Дорно зүгээс арамчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад Тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран Уур хилэн нь эргэхгүй, Мутраа сунгасан хэвээр байна.


Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй, Ямар ч зааврыг зөвшөөрөн аваагүй. Тэр ЭЗЭНд итгээгүй, Өөрийнхөө Бурханд ойртоогүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite