Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 1:3 - Ариун Библи 2013

3 Би хүн ба амьтныг бүрэн арчих болно. Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг, Балгаснуудыг бурууттай нь хамт бүрэн арчих болно. Би газрын гадаргаас хүнийг таслах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 “Би хүн ба амьтныг бүрэн арчих болно. Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг, балгаснуудыг хилэнцтэний хамт бүрэн арчих болно. Би газрын гадаргуунаас хүнийг таслах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Зефаниа 1:3
22 Referans Kwoze  

Тиймээс газар гашуудаж, Тэнд амьдрагч болгон, Хээрийн араатан, огторгуйн шувууд мөн доройтож, Далайн загас бас алга болж байна.


Тэд мөнгөө гудамж уруу чулуудаж, алт нь бузар зүйл мэт болно. ЭЗЭНий хилэнгийн өдөр мөнгө, алт нь тэднийг чөлөөлж чадахгүй. Тэд сэтгэлээ ханган цатгаж, гэдэс дотроо ч дүүргэж үл чадна. Учир нь тэдний хилэнц нь бүдрэх чулуу болжээ.


Харин Надад чиний эсрэг хэдэн зүйл байна. Юу гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид бий. Балаам Израилийн хөвгүүдийн өмнө урхи тавиулж, шүтээнүүдэд өргөсөн юм идүүлэн садарлуулах гэж Балакийг сургаж байсан.


Учир нь Би та нарт хэлье. “Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!” гэж хэлтлээ та нар Намайг харахгүй.


“Тэр өдөр ийм зүйл болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би эш үзүүлэгчдийг мөн бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.


Ефраим аа, Би шүтээнүүд шиг гэж үү? Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ. Би мөнх ногоон майлстай адил. Надаас чи үр жимсээ олно.


Ассири биднийг аврахгүй, Бид ч морь унахгүй. Өнчид Таны дотор өршөөлийг олдог тул Гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин бид хэлэхгүй” гээрэй.


Энэ газар хэдий болтол гашуудаж, Хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ? Энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн учир Амьтад ба шувууд устгагдсан билээ. Учир нь тэд “Тэр бидний төгсгөлийг харахгүй” гэцгээсэн.


Үүгээр Иаковын хилэнц уучлагдана. Энэ нь нүглийг нь зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг Бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон ба Утлагат тахилын ширээ эс тогтоно.


Тэд шүтээнүүдийнхээ өмнө тэдэнд үйлчилж, Израилийн гэрт хилэнц буруугийн бүдрэх чулуу болсон учраас Би тэдний эсрэг мутраа өргөв. Тэд шийтгэлээ үүрэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Хүний Хүү тэнгэрэлч нараа илгээхэд тэд бүдрүүлэх бүх саад ба ёс бусыг үйлдэгчийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд,


Дараа нь би —Эзэн минь, хэр удаан тэгэх вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, Орон байр эзгүйрч, Газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.


ЭЗЭН, хүмүүсийг хол аваачин Нутгийн дунд мартагдсан газрууд их болно.


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэрээр газар нутгийг нь айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугчгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтана!


ЭЗЭН —Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, уур хилэн минь энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй.”


Swiv nou:

Piblisite


Piblisite