Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 1:18 - Ариун Библи 2013

18 ЭЗЭНий хилэнгийн өдөр Алт мөнгө нь тэднийг чөлөөлж чадахгүй. Түүний хардалтын галд Бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, Үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 ЭЗЭНий хилэнгийн өдөр тэдний мөнгө нь ч, алт нь ч тэднийг чөлөөлөх боломжгүй болно. Түүний хардалтын галд бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.

Gade chapit la Kopi




Зефаниа 1:18
40 Referans Kwoze  

Тиймээс Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж, Шатаж буй бүх уураа, бас зэвүүцэлээ Тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм. Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно.


Тэд мөнгөө гудамж уруу чулуудаж, алт нь бузар зүйл мэт болно. ЭЗЭНий хилэнгийн өдөр мөнгө, алт нь тэднийг чөлөөлж чадахгүй. Тэд сэтгэлээ ханган цатгаж, гэдэс дотроо ч дүүргэж үл чадна. Учир нь тэдний хилэнц нь бүдрэх чулуу болжээ.


Уур хилэнгийн өдөр баялаг тус үл болмуй Үхэл ирвээс зөвт байдал л чөлөөлмү.


Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ?


ЭЗЭН —Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв.


Тэр өдөр бол хилэнгийн өдөр, Шаналан, шахааны өдөр, Эвдрэл, эзгүйрлийн өдөр, Түнэр харанхуйн өдөр, Үүлс, өтгөн харанхуйн өдөр,


Худалдааны дүүрэгт оршин суугчид аа, гашуудагтун. Учир нь Канааны бүх хүн чимээгүй болгогдоно. Бидний мөнгийг жинлэгсэд бүгд таслагдах болно.


Тийнхүү завхайрлыг үйлдсэн эсвэл цус урсгасан эмийг шүүх мэт чамайг Би шүүх болно. Би чам дээр уур хилэнгийн болон хардалтын цусыг авчирна.


Би Иерусалимыг сүйрлийн овоо, Цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно хэмээв.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, уур хилэн минь энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй.”


Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн, Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна. “Өө, Би хилэнгээ дайснууд дээрээ цутгаж, Өстнүүдээсээ Би өшөөгөө авна.


Учир нь тэд мөргөлийн өндөрлөгүүдээрээ Түүнийг уурлуулж, Сийлмэл хөргүүдээрээ хардалтыг нь хөдөлгөсөн.


Иуда ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв. Тэд эцэг өвгөдийнхөө хийсэн бүгдээс илүү нүгэл үйлдсэнээрээ ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэв.


Тэр цагт Миний уур хилэн тэдний эсрэг дүрэлзэн тэднийг хаяж, нүүрээ тэднээс буруулахад тэд бусдын хоол болно. Элдвийн гамшиг, хор хөнөөлүүд тэдэн дээр олноор буух тэр цагт “Энэ хор хөнөөлүүд бидэн дээр буусан нь манай Бурхан бидний дунд байхгүйгээс болсон биш үү?” гэж тэд хэлэх болно.


Баячуудын хөрөнгө нь хүчирхэг хот Өөрийнх нь төсөөлөлд өндөр хана мэт буюу.


ЭЗЭН, хэдий болтол вэ? Та мөнхөд уурласаар байх уу? Хардалт тань гал шиг шатах уу?


Хорон муу хүн гамшгийн өдөр хэлтэрч, хилэнгийн өдөрт тэд хамгаалагддаг гэдгийг!


Эсвэл бид Эзэний харыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?


Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг мөн сүйт залуу хийгээд сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь энэ газар нутаг цөлмөгдөх болно.”


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Харагтун, гамшгийн араас гамшиг ирж байна!


Хүчирхийлэл нь хорон муугийн таяг болтол өссөн. Тэдний хэн нь ч, хурсан олных нь хэн нь ч, баялаг нь ч, тэдний дундах алдартай юу нь ч алга.


Тэд чамтай хилэгнэн харьцахын тулд Би хардалтаа чиний эсрэг тавих болно. Тэд хамар, чихийг чинь огтолно. Үлдэгсэд чинь илдэнд унана. Тэд хөвгүүд, охидыг чинь авч, үлдэгсэд чинь галд шатаагдах болно.


Өдөр нь будааны хальс мэт хийсэн өнгөрч Зарлиг нь хэрэгжихээс өмнө, ЭЗЭНий шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө, ЭЗЭНий хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар.


Мөнгөөр гэрээ, Алтаар өөрийгөө дүүргэсэн Ноёдын дунд ч юмуу байх байсан сан.


Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр Та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?


Израилийн гэрэл нь гал, Ариун Нэгэн нь дөл болж, Өргөст бут сундуу бутыг нь ганцхан өдөрт шатаана.


Swiv nou:

Piblisite


Piblisite