Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 1:15 - Ариун Библи 2013

15 Тэр өдөр бол хилэнгийн өдөр, Шаналан, шахааны өдөр, Эвдрэл, эзгүйрлийн өдөр, Түнэр харанхуйн өдөр, Үүлс, өтгөн харанхуйн өдөр,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Тэр өдөр бол хилэнгийн өдөр, бэрхшээл, зовлонгийн өдөр, эвдрэл, эзгүйрлийн өдөр, хар, түнэр харанхуйн өдөр, үүлс, өтгөн харанхуйн өдөр,

Gade chapit la Kopi




Зефаниа 1:15
17 Referans Kwoze  

Бүрхэг, харанхуй өдөр, Манантай, түнэр харанхуй өдөр. Уулсын дээгүүр үүрийн туяа цацрах мэт Агуу хүчирхэг ард түмэн энд тархаж байна. Үүнтэй адил зүйл урьд нь болж байгаагүй, Үүнээс хойш олон үед ч дахин гарахгүй.


Түг түмдийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд Үймээн самуун, гишгэл талхлал хийгээд Түйвээний нэг өдөр бий тул хэрэм нурж, Тусламж эрсэн хашхираан уулсад нүргэлнэ.


Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ? гэцгээв.


Харин өнөөгийн тэнгэр ба газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна.


Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.


Өдөр нь будааны хальс мэт хийсэн өнгөрч Зарлиг нь хэрэгжихээс өмнө, ЭЗЭНий шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө, ЭЗЭНий хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар.


ЭЗЭНий хилэнгийн өдөр Алт мөнгө нь тэднийг чөлөөлж чадахгүй. Түүний хардалтын галд Бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, Үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.


ЭЗЭН цэргийнхээ тэргүүнд дуугаа өргөнө. Хуаран нь юутай том. Учир нь тушаалыг нь биелүүлэгч хүчирхэг ажгуу. ЭЗЭНий өдөр үнэхээр агуу, маш аймшигтай. Хэн үүнийг тэвчиж чадах вэ?


Аяа хөөрхий! Тэр өдөр агуу бөгөөд Түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлон шаналангийн үе боловч Үүнээсээ тэр аврагдана.


Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.


Тэд чиний найдвар болсон өндөр, бат бэх хана хэрмүүдийг нуран унах хүртэл чамайг газар нутаг дээрх бүх хотод чинь бүсэлнэ. Тэд ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газрын бүх хотод чамайг бүслэх болно.


Дараа нь тэд газар уруу харахад зовлон шаналан, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.


ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө Нар харанхуйлж, сар цус мэт болно.


Газрыг хоосруулж, түүний нүгэлтнүүдийг устгах Аймшигт, уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байгааг харагтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite