Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 9:2 - Ариун Библи 2013

2 мөнөөх Замд хамаарах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 тэр Замд хамаарагдах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ.

Gade chapit la Kopi




Үйлс 9:2
23 Referans Kwoze  

Энэ үед Замаас болж багагүй үймээн гарлаа.


Харин зарим нь зөрүүдлэн эсэргүүцэж, цугласан олны өмнө энэхүү Замыг муучилж байв. Тэр тэднийг орхиж, дагалдагчдыг тусгаарлаад Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ.


Харин үнэндээ энэ хүмүүсийн бүлэглэл гэж нэрлээд байгаа тэр Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханд үйлчилдэг нь үнэн. Хууль болон эш үзүүлэгчдийн бичсэн бүгдэд итгэдгээ би хүлээн зөвшөөрнө.


Харин энэ Замын талаар илүү мэдлэгтэй Фелик хэргийг хойшлуулж —Мянгатын дарга Лусийг ирэхээр би та нарын хэргийг шийднэ гээд,


Апол бол Эзэний замаар сургагдсан нэгэн бөгөөд гагцхүү Иоханы баптисмыг мэддэг байсан ч гал цогтой сүнсээр Есүсийн тухай үнэн зөв ярьж, сургадаг байв.


Тэгээд тэр энд нэрийг тань дуудсан бүхнийг хүлэх эрх мэдлийг ахлах тахилч нараас авсан юм гэв.


Ийнхүү би ахлах тахилч нараас эрх мэдэл, үүрэг даалгавартайгаар Дамаск явлаа.


Тэр бидний удмынхны эсрэг заль гарган, нялхсыг нь үхүүлэхийн тулд тэднийг хүүхэд нялхсаа хаяхыг өвөг дээдэст маань албадаж байсан.


Гэтэл «эрх чөлөөтнүүд» гэж нэрлэгддэг Синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александричууд, Килик ба Азиас ирсэн заримтай нь нийлж Стефантай маргалдав.


Абрам болон зарц нар нь шөнө дүлээр тэдний эсрэг хуваагдаж, тэднийг бут цохиод, Дамаскийн зүүн тал дахь Хоба хүртэл элдэн хөөж,


Дамаскийн тухай зөн. —Үзэгтүн, Дамаск хот байхаа больж, Эвдэрсэн нуранги болно.


Дамаскийн талаар. “Хамат Арпад нар ичгүүр болов. Учир нь тэд муу мэдээ сонссон билээ. Тэдний зүрх мохов. Далай тайван биш бөгөөд намдаж чадахгүй байна.


Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана.


Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.


Түүнийг сонссон бүхэн гайхшран —Энэ чинь Иерусалимд энэ нэрийг дуудсан болгоныг устгаж бас тэднийг хүлж ахлах тахилч нарт хүргэх зорилготой энд ирсэн биш бил үү? гэцгээж байлаа.


Үүнийгээ ч Иерусалимд үйлдсэн. Би ахлах тахилч нараас эрх мэдэл аваад, ариун хүмүүсээс олныг нь шоронд хийснээр барахгүй тэднийг алж байхад нь ч саналаа нэгтгэн өргөж байлаа.


Дамаскт Арет хааны захирагч намайг баривчлах гэж дамаскчуудын хотыг цагдаж байсан.


Иерусалим уруу, надаас өмнө элч байсан тэр хүмүүс уруу ч явсангүй, харин Арабт очоод, Дамаскт дахин нэг эргэж ирсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite