Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 9:19 - Ариун Библи 2013

19 Тэр хооллож хүч оров. Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 хооллож хүч оров. Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа.

Gade chapit la Kopi




Үйлс 9:19
11 Referans Kwoze  

Харин эхлээд Дамаск болон Иерусалимд, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харийнханд хүртэл “Та нар гэмшиж, Бурхан өөд эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” гэж тунхаглаж байлаа.


Тэд түүнд хэсэг хатаасан инжир, хоёр боодол үзэм өгсөнд тэр тэдгээрийг идэж тэнхээ оров. Учир нь тэр гурван өдөр, гурван шөнө талх идэж, ус уугаагүй ажээ.


Иерусалим уруу, надаас өмнө элч байсан тэр хүмүүс уруу ч явсангүй, харин Арабт очоод, Дамаскт дахин нэг эргэж ирсэн.


Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулан ирэв. Ийнхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж, олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаагаа Христитгэгчид гэж нэрлэх болов.


Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, талхаа баяртайгаар ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу!


Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж, тэр дахин хараатай болон босож, баптисм хүртэв.


Саул Иерусалимд ирж, дагалдагчидтай холбоотой болохыг хичээв. Харин тэд түүнийг дагалдагч гэдэгт итгээгүй тул бүгд түүнээс эмээж байлаа.


Петрийг тэнд байгааг дуулаад дагалдагчид Луддагаас Иоппа хүртэл ойрхон тул “Бидэнд бүү татгалзаарай. Нааш ирнэ үү” гэж гуйлган хоёр хүн илгээв.


Тэгээд Иудейд суух ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite