Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 8:5 - Ариун Библи 2013

5 Филип Самарийн хотод ирж, тэдэнд Христийг тунхаглав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Филип Самарийн хотод ирж, оршин суугчдад нь Христийг тунхаглав.

Gade chapit la Kopi




Үйлс 8:5
18 Referans Kwoze  

Энэ саналыг хамаг олон дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын шинэ итгэлтэн Никол нарыг сонгожээ.


Маргааш нь бид явж, Кайсарид хүрч ирээд мөнөөх долоогийн нэг болох сайнмэдээ тунхаглагч Филипийн гэрт очиж, түүнтэй хамт байлаа.


Харин Филип Азотод ирснээ мэдэв. Тэр Кайсарид хүртэлээ дайран гарсан бүх хотуудад сайнмэдээг тунхагласаар явлаа.


Учир нь тавигдсан суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй.


Бид харин цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харийнханд мунхаглал болдог агаад


Тэгээд өдөр бүр сүм дотор бас айлаас айлд зааж, Есүс бол Христ гэдгийг тунхаглахаа эс зогсоов.


Учир нь та нарын дунд би Есүс Христ буюу цовдлогдсон Түүнээс өөр юу ч мэдэхгүй байхаар шийдсэн юм.


Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад —Тэр бол Бурханы Хүү мөн гэж тунхаглаж эхлэв.


Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа. Тэр өдөр Иерусалим дахь чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Элч нараас бусад нь бүгд Иудей ба Самарийн нутгуудаар тархав.


Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.


Хурсан олон Филипийн үйлдэж байсан тэмдгүүдийг харж, сонсож, санал нэгтэйгээр яриаг нь анхаарч байлаа.


Харин Эзэний тэнгэрэлч, Филипт —Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам)


Гүйн очтол, өнөөх амбан эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж байх нь Филипт сонсдов. Тэгээд түүнээс —Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэхэд


Swiv nou:

Piblisite


Piblisite