Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 8:33 - Ариун Библи 2013

33 Тэр басамжлал, доромжлолд шийтгэгдсэн. Хэн Түүний угсаатай хамаатай болох вэ? Учир нь Түүний амь дэлхийгээс зайлуулагдсан юм” гэсэн нь аж.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

33 Тэр басамжлал, доромжлолд шийтгэгдсэн. Хэн Түүний угсаатай хамаатай болох вэ? Учир нь Түүний амь дэлхийгээс зайлуулагдсан юм” гэсэн нь аж.

Gade chapit la Kopi




Үйлс 8:33
17 Referans Kwoze  

Тиймээс Би Түүнд Ихэстэй хамт хувь ногдуулж, Тэр олзыг хүчтэнүүдтэй хуваана. Учир нь Тэр амиа үхэл уруу асгаж, Нүгэлтнүүдийн хамт тоологдож Олны нүглийг Өөртөө авч, Гэмтнүүдийн төлөө зуучилсан юм.


Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйнх нь тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдлийн улмаас цохигдож, Амьдын газраас Тэр таслагджээ.


Илд ээ! Миний хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньчинг цохигтун тэгвэл Хонин сүрэг тарж бутарна. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


Тиймээс хууль нь үл тоогдож, Шударга ёс нь огт мөрдөгдсөнгүй. Учир нь буруу хүмүүс зөвтүүдийг бүсэлдэг тул Шударга ёс гаждаг юм.


Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдаж, юу ч үгүй болно. Хожим ирэх Жононгийн ард түмэн хот хийгээд ариун газрыг эвдэх болно. Төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ.


Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, Үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно.


Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж, Ард түмний минь үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулмуй. Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг олз болгон, Өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.


Хахуулиас болж буруутыг зөвтгөж, Шударга хүмүүсээс эрхийг нь хагацаагчид хөөрхий еэ!


Үр удмууд Түүнд зарагдах болно Эзэний тухай ирэх үеүдэд яригдах болно.


Хүч минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж, Хэл минь түүшиндээ наалдав Та намайг үхлийн шороонд тавьжээ.


Иов хэлэхдээ “Би зөвт, харин Бурхан надаас шударга шүүлтийг зайлуулсан.


—Эдлэх эрхийг минь хорьсоор байгаа Бурхан болоод сэтгэлийг минь гашуудуулсан Төгс Хүчит Нэгэн амьд!


Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээсэнгүй.


Мөнөөх тайган хүн, Филипт —Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэнд


Swiv nou:

Piblisite


Piblisite