Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 8:27 - Ариун Библи 2013

27 Тэр ч босоод явав. Тэгтэл харагтун, Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Тэр ч босоод явав. Тэгтэл тэнд Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд,

Gade chapit la Kopi




Үйлс 8:27
25 Referans Kwoze  

Надад мөргөгчид, Миний тараасан хүмүүс Етиопийн голуудын чанадаас Миний өргөлийг авчрах болно.


Дээдэс Египетээс гарч ирнэ. Етиоп төдөлгүй гараа Бурханд сунгана.


Тэгтэл хааны өргөөнд байсан тайган, етиоп хүн Ебед-мелех нь Иеремиаг тэд усан санд хийснийг сонсжээ. Хаан, Бениамины гулдан хаалган дээр сууж байв.


“Намайг мэдэгчдийн дунд Рахабыг болон Вавилоныг би дурдана. Харагтун, Филист ба Тир Етиопын хамт «Энэ нэгэн тэнд төрсөн» гэнэ”


Баяраар мөргөл хийхээр ирэгсдийн дунд хэдэн грек байлаа.


Шүүлт дээр өмнөдийн хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэрээр Соломоны цэцэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа нь байна.


Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу? Тэгвэл л мууг үйлдэж зуршсан чи сайныг үйлдэж чадах биз.


Би дунд нь тэмдэг тавин тэднээс амь хэлтрэгсдийг Таршиш, Пут, Луд, Мешех, Рош, Тубал, Иаван хэмээх үндэстнүүд уруу мөн нэр цууг минь сонсоогүй, алдрыг минь үзээгүй алс холын эргийн орнууд уруу явуулна. Тэд алдрыг минь үндэстнүүдийн дунд тунхаглана.


Үй олон тэмээ, Мидиан болон Ефагийн торомнууд чамайг бүрхэнэ. Тэд бүгд Шебагаас ирнэ. Тэд алт хийгээд гүгэл авчран ЭЗЭНий магтаалыг тунхаглана.


Үндэстнүүд гэрэл уруу чинь, Хаад мандах туяа уруу чинь ирнэ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Египетийн баялаг, Кушийн наймаа, Чацархаг хүмүүс сабечууд чам дээр ирж, чинийх болно. Тэд араас чинь явж, гинжтэйгээ ирж, чамд мөргөөд, «Үнэхээр Бурхан чамтай хамт байна. Өөр байхгүй. Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ.”


Би умардад «Тэднийг гаргаж өг» гээд, Өмнө зүгт «Бүү саатуулагтун, Хөвгүүдийг минь алс холоос, Охидыг минь газрын хязгаараас,


Иерусалим дахь Таны сүмээс болж Хаад Танд бэлэг авчирна.


ЭЗЭНий нэрийн тулд алдаршсан Соломоны алдар сууг Шебагийн хатан хаан сонсоод, бэрх хүнд асуултаар сорьж үзэхийн тулд иржээ.


Итгэлээр Абрахам, өв болгон авах гэж байсан нутаг уруу явахаар дуудагдахдаа дуулгавартай байв. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав.


“Явж, етиоп хүн Ебед-мелехтэй ярьж, «Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотын сайн сайхны төлөө бус, гай гамшгийн төлөө Өөрийн үгсийг авчруулж, тэр өдөр тэдгээр нь чиний өмнө биелэгдэх болно.


Өндөр нуруутай, цайвар арьстай, хол ойрыг айлгасан ард түмнээс, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстнээс түг түмдийн ЭЗЭНд бэлэг барина. Үүнийг тэд түг түмдийн ЭЗЭНий нэртэй газар Сион ууланд авчирна.


буцан явж байжээ. Тэр тэргэндээ суун, эш үзүүлэгч Исаиаг уншиж явав.


Энэ нь далайн цаана байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө далайг гатлах юм бэ?” гэж хэлэхээр юм биш.


Swiv nou:

Piblisite


Piblisite