Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 7:45 - Ариун Библи 2013

45 Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь өмнөөс Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

45 Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь урдаас Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа.

Gade chapit la Kopi




Үйлс 7:45
20 Referans Kwoze  

Та улс үндэстнүүдийг мутраараа зайлуулж Тэднийг маань суурьшуулсан юм. Та харь овгуудыг гамшгаар тараасан.


Канааны нутагт Тэр долоон үндэстнийг сөнөөгөөд, газар нутгийг нь израильчуудад өвлүүлсэн нь


Мөн ЭЗЭН тэндхийн бүх ард түмнийг, уг нутагт амьдарч байсан аморичуудыг ч бас бидний өмнөөс хөөн гаргасан. Тэр бидний Бурхан тул бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно гэж хариулав.


Учир нь агуу ба хүчит үндэстнүүдийг ЭЗЭН та нарын өмнөөс хөөн гаргасан. Харин энэ өдрийг хүртэл нэг ч хүн та нарыг эсэргүүцэн зогсож чадаагүй билээ.


Ингээд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Шилод цуглан, тэнд Хурлын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв.


Учир нь Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай ярихгүй байхсан.


Бас үндэстнүүдийг өмнөөс нь хөөн зайлуулж, Тэдэнд газрыг шавгаар хуваарилан Израилийн овгуудыг Тэрээр Өөр өөрсдийнх нь майхнуудад суулгасан.


Тиймээс тэдний хөвгүүд тэр газарт орж, Түүнийг эзэмшив. Та тэдний өмнө тэр газрын оршин суугч канаанчуудыг дарав. Тэгээд тааллаараа тэдэнд үйлдэг гэж Та тэднийг хаадтай нь, Тэр газрын ард түмнүүдтэй нь хамт тэдэнд өгөв.


Учир нь цөлд Мосегийн хийсэн ЭЗЭНий асар болон шатаалт тахилын ширээ тэр үед Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээр байсан билээ.


Тахилч Задок болон түүний ах дүү, тахилчдыг Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээрх ЭЗЭНий асрын өмнө үлдээсэн нь


Тахилч нар ба левичүүд ЭЗЭНий авдар, уулзалтын майхан ба дотор нь байсан бүх ариун эд зүйлсийг авчрав.


Тиймээс ард олон Шило уруу хүмүүсийг илгээж, херубуудын дээр орших түг түмдийн ЭЗЭНий гэрээний авдрыг тэндээс авч ирэв. Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар Бурханы гэрээний авдрын хамт тэнд ирлээ.


Ийнхүү Бурханы өргөө Шилод байх бүх өдрүүдэд тэд Микагийн бүтээсэн сийлмэл хөрөг дүрсийг өөрсдөдөө зориулан тавьдаг байв.


Иерихогийн нөгөө тал дахь, Моабын газар нутаг дээрх Абаримын энэ уул, Небо ууланд гарч, Израилийн хөвгүүдэд эзэмшил болгон Миний өгч буй Канаан нутгийг хар!


Усан үзмийн модыг Египетээс Та гаргасан. Үндэстнүүдийг хөөн гаргаж, Та түүнийг суулгасан.


түүний хүү нь Нун, түүний хүү нь Иошуа билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite