Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 7:44 - Ариун Библи 2013

44 Цөлд бидний өвөг дээдэс гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар хийгдсэн байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

44 Цөлд бидний өвөг дээдэс Гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар нь хийгдсэн байлаа.

Gade chapit la Kopi




Үйлс 7:44
17 Referans Kwoze  

Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаар.


Гэрчлэлийн асар буюу асрын эд зүйлсийн тоо энэ юм. Мосегийн тушаасан ёсоор левичүүдийн үйлчлэлд зориулан, тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар эдгээр нь тоологдсон билээ.


Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр болсон асарт үйлчилдэг байв. Ингэхдээ асрыг босгож дуусгах гэж байхад нь Мосед хэрхэн зааварчилснаар үйлчилдэг бөгөөд Тэрээр “Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм.


Тэрээр ариун газрын хийгээд хүний бус харин Эзэний босгосон жинхэнэ асрын үйлчлэгч юм.


Иймээс тэргүүн тахилч Иехоиадаг хаан дуудан түүнд —Яагаад та Израилийн чуулган дээр ЭЗЭНий боол Мосегийн ногдуулсан гэрчлэлийн майхны алба гувчуурыг Иуда, Иерусалимаас авчрахыг левичүүдээс шаардахгүй байна вэ? гэв.


Давид —Дээрх зүйлс буюу энэ бүх загварыг ЭЗЭН мутрын бичгээрээ надад ойлгуулан зааж өгсөн юм гэв.


Тэгээд түүний үүдний танхим, өргөөнүүд, эрдэнэсийн сан, түүний дээд лаврин болон дотоод өрөөнүүд мөн эвлэрүүлгийн тагны загвар зургийг Давид өөрийн хүү Соломонд өглөө.


Ингээд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Шилод цуглан, тэнд Хурлын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв.


Түүнчлэн чиний эцгийн овог, чиний ахан дүүс Леви овгийг чи өөртөө авчир. Тэд чамтай хамтарч, чамд үйлчлэг. Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт гэрчлэлийн майхны өмнө байна.


Хоёр дахь жилийн хоёрдугаар сарын хоринд гэрчлэлийн асрын дээрээс үүл өргөгдсөн бөгөөд


Асрыг босгосон тэр өдөр гэрчлэлийн майхан буюу асрыг үүл бүрхэж, үдшээс өглөө хүртэл асрын дээр гал мэт үзэгдэв.


Чамд уулан дээр үзүүлсэн хэв маягийн дагуу чи асрыг босго.


Тахилын ширээг банзаар, дотор талдаа хөндий хий. Уулан дээр чамд үзүүлсэн ёсоор тэд үүнийг ингэж хийг.


Ингээд ард олон Иорданыг гатлахаар майхнаа буулган хөдөлж, гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар ард түмний өмнө тэргүүлэн явлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite