Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 7:36 - Ариун Библи 2013

36 Энэ хүн Египет нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

36 Энэ хүн Египетийн нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан.

Gade chapit la Kopi




Үйлс 7:36
38 Referans Kwoze  

Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд ус хуваагдаж, хуурай газар гарав.


Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий хамаг түг түмэн Египет нутгаас гарав.


ЭЗЭН, Мосед —Явцгаа, чи болон Египет газраас чиний гаргасан ард түмэн эндээс хөдлөн явж “Чиний үр удамд Би үүнийг өгнө” гэж Абрахам, Исаак, Иаковт Миний тангарагласан нутагт оч.


Израилийн хөвгүүд хүн оршин суудаг газар очих хүртэл дөчин жил манна иджээ. Канаан нутгийн хязгаарт очих хүртэл тэд маннаг идсэн билээ.


«Энэ нь Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд Эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр Тэдэнтэй байгуулсан гэрээтэй минь адилгүй юм. Учир нь тэд Миний гэрээн дотор байгаагүй Би ч тэднийг хайхраагүй» гэж Эзэн айлдаж байна.


Тэр тэднийг дөчин жилийн турш цөлд хүлцэн тэсвэрлэсэн.


Харин Бурхан нүүр буруулж, тэднийг тэнгэрийн эрхэст үйлчлүүлэхээр тушаасан бөгөөд энэ нь эш үзүүлэгчдийн номд бичигдсэнээр “Израилийн гэр ээ, та нар цөлд дөчин жилийн туршид Надад өргөл, тахилаа өргөн барьсан бил үү?


Би тэр үеийнхэнд цухалдаж, Тэд зүрхэндээ төөрөлддөг, Тэд замуудыг минь мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан.


Фараоны эсрэг болон түүний бүх зарц нарт, түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн. Учир нь тэд манай эцэг өвгөдөд давлиун хандахыг Та мэдсэн бөгөөд Энэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө өгөв.


Энэ дөчин жилийн турш чиний өмссөн хувцас элэгдээгүй, чиний хөл цэврүүтээгүй.


Тийм учраас Би мутраа сунгаж, тэдний дунд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа Египетийг цохино. Үүний дараа тэр та нарыг явуулна.


Мерибад болсны адил, Цөлд Массагийн өдөр болсны адил та нар зүрхээ бүү хатууруул.


Есүс —Та нар тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй л бол ер итгэхгүй гэж айлдав.


Цөл дэх сорилтын өдрийн тэрслэл дэх шиг Та нар зүрхээ бүү хатууруул.


Үйлсийг минь дөчин жил харсан хэрнээ Эцгүүд чинь Намайг сорьсон.


Swiv nou:

Piblisite


Piblisite