Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 7:35 - Ариун Библи 2013

35 “Хэн чамайг бидний дээрх захирагч, шүүгч болгосон юм бэ?” гэж хэлэгдэж, тэдэнд гологдсон өнөөх Мосег бутанд үзэгдсэн тэнгэрэлчийн гараар захирагч бас чөлөөлөгч болгохоор Бурхан илгээсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

35 “Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ?” хэмээн хэлэгдэж, тэдэнд гологдсон өнөөх Мосег үүргэнийн бутанд үзэгдсэн тэнгэр элчийн гараар захирагч, бас чөлөөлөгч болгохоор Бурхан илгээсэн ажгуу.

Gade chapit la Kopi




Үйлс 7:35
32 Referans Kwoze  

Харин түүний иргэд түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ.


Харин Бурхан Шүүгч бөгөөд Нэгийг бууруулж, нөгөөг өргөмжилнө.


Харин бид ЭЗЭНд хашхирахад Тэр дууг маань сонсон, тэнгэрэлчийг илгээгээд биднийг Египетээс гаргасан. Харагтун, одоо бид танай нутаг дэвсгэрийн захад орших Кадеш хотод байна.


Израилийн хуарангийн өмнө явж байсан Бурханы тэнгэрэлч хөдөлж, тэдний ард очлоо. Үүлэн багана тэдний өмнөөс хөдөлж, тэдний ард зогсов.


Тэд Бурханы зарц Мосегийн дуу болон Хурганы дууг дуулав. —Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан, Таны замууд зөвт бөгөөд үнэн.


Учир нь тэнгэрэлч нараар хэлүүлсэн үг баттай байсан бөгөөд аливаа тэрслэл ба дуулгаваргүйдэл нь шударга хариугаа хүртсэн бол,


Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд бүх бүтээлийн Түрүүнд гарсан нь мөн.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг.


Дөчин жил өнгөрсний дараа Синаи уулын цөлд, шатаж байгаа бутны дөлөн дунд тэнгэрэлч түүнд үзэгдсэн байна.


Израильд гэмшил ба нүглийн уучлал соёрхохын тулд Бурхан Түүнийг Эхлүүлэгч хийгээд Аврагч болгон баруун гартаа өргөмжилсөн.


Мосе хэлэхдээ “Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас та нарын төлөө Эзэн Бурхан гаргаж ирнэ. Өөрсдөд чинь Түүний хэлэх юм бүрийг та нар сонсогтун.


Бурхан тиймээс та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн ч, Христ ч болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв.


Тэгтэл тэд —Тонилго, тонилго. Түүнийг цовдол хэмээн хашхиралдсанд Пилат тэдэнд —Танай Хааныг би цовдлох уу? гэхэд ахлах тахилч нар —Цезариас өөр хаан бидэнд байхгүй гэв.


тэд дахин —Энэ хүнийг биш харин Барабыг гэж хашхиралдлаа. Бараб бол дээрэмчин ажээ.


Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.


Ард түмнээ хонин сүрэг мэт Мосе ба Аароны гараар Та удирдсан билээ.


Иаков Египетэд очсон үед та нарын эцэг өвгөд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирсан билээ. Тэгэхэд ЭЗЭН, Мосе Аарон хоёрыг илгээж, тэд эцэг өвгөдийг чинь Египетээс гаргаж, энэ нутагт суурьшуулсан.


Харин үл бүтэх зарим хүмүүс —Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? гээд түүнийг үл тоомсорлож, түүнд бэлэг авчирсангүй. Харин Саул дуулаагүй мэт байв.


Би чиний өмнө тэнгэрэлчийг явуулж, Би Өөрөө канаан, амори, хит, периз, хиви болон иебусчуудыг хөөнө.


Харин одоо явж, чамд Миний айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэрэлч чиний өмнө явна. Гэвч Би нүглийнх нь төлөө айлчлах өдөртөө тэдэн дээр айлчилна гэв.


Үүрийн гэгээнээр гал ба үүлэн багана дотроос ЭЗЭН Египетийн цэргийг үзээд, тэднийг самууралд оруулав.


харин нөгөө хүн —Хэн чамайг бидний дээрх захирагч шүүгч болгосон юм бэ? Чи тэр египетийг алсныхаа адил намайг бас алах санаатай юу? гэсэнд Мосе айж —Хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлэв.


Харин үхэгсэд амилах тухайд Мосегийн номд “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэж бутан дотроос Мосед Бурхан айлдсаныг та нар уншаагүй юу?


Swiv nou:

Piblisite


Piblisite