Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 6:9 - Ариун Библи 2013

9 Гэтэл «эрх чөлөөтнүүд» гэж нэрлэгддэг Синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александричууд, Килик ба Азиас ирсэн заримтай нь нийлж Стефантай маргалдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Гэтэл «эрх чөлөөтнүүд» хэмээн нэрлэгддэг Синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александрчууд Килик ба Азиас ирэгсэдтэй нийлж Стефантай маргалдав.

Gade chapit la Kopi




Үйлс 6:9
27 Referans Kwoze  

Захирагч захидлыг уншиж, аль нутгийнх болохыг Паулаас лавлаад, Киликийнх гэдгийг нь мэдэнгүүтээ —


Би Киликийн Тарс хотод төрсөн иудей хүн. Харин энэ хотод өсөж, Гамалиелийн хөлд эцэг өвгөдийн хуулийн чандлал дагуу сурч, өнөөдөр та бүгд ямар байгаачлан л Бурханы төлөө зүтгэгч болсон билээ.


Тэрээр Сири болон Киликээр дайран чуулгануудыг хүчирхэгжүүлж явлаа.


Тэднээр энэхүү бичгийг илгээв. “Элч нар, ахлагчид болох ах дүү нараас Антиох, Сири, Килик дахь харийн ах дүү нарт мэнд хүргэе.


Тэд гарч явахдаа Курений хүн Симон гэгчтэй тааралдаж, түүнийг албадаж Түүний загалмайг үүрүүлэв.


Дараа нь би Сири, Киликийн нутгуудаар явсан.


Тэгээд бараг долоо хоног өнгөрч байтал Азиас ирсэн иудейчүүд түүнийг сүмд байхыг хараад цугласан бүгдийг үймүүлж, түүнийг барьж аваад —


Ингэсээр Азид суурьшсан бүх иудей, грекүүд хоёр жил өнгөрөхөд Эзэний үгийг сонсоцгоожээ.


Александраас гаралтай, үгэнд цэцэн, Бичвэрт гарамгай Апол гэгч иудей эр Ефест хүрч ирэв.


Азид үг тунхаглахыг Ариун Сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатын нутгаар дайран өнгөрч,


Харин энэ бүгдээс өмнө Миний нэрээс болж тэд та нарыг барьж, хавчиж, синагогт тушааж, шоронд хорино. Мөн та нарыг захирагчид ба хаадын өмнө авчирна.


Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болж, захирагчид ба хаадын өмнө зогсох болно.


Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана.


Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү?


Бүх синагогт би тэднийг дахин дахин залхааж, Бурханыг доромжлуулахыг хүчээр оролдон, тэдэнд хилэгнэн уурласандаа бүр харийн хотуудад ч очиж тэднийг мөшгөн мөрдөж байв.


Тэгэхэд нь би “Эзэн, Танд итгэгчдийг би синагог бүрд жанчиж, шоронд хийж байсныг тэд мэднэ.


Харин Паул —Би Киликийн нөлөө бүхий хот Тарсын иргэн иудей хүн. Намайг ард түмэнтэй ярилцахыг зөвшөөрөөч! Би танаас гуйж байна гэжээ.


Энэ Паул гэгч, гараар хийгдсэн нь бурхад биш гэж Ефес төдийгүй бараг бүх Азид ухуулж, олныг эргүүлснийг та нар харж, сонсож байгаа.


Харин хурсан олныг хараад иудейчүүд атаархлаар дүүрч, Паулын ярьсныг үгүйсгэсэн ба бас доромжилж байлаа.


Антиох дахь чуулганд эш үзүүлэгч мөн багш нар байв. Тэд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, захирагч Херодтай хамт өсөж торнисон Манаен, Саул нар болой.


Харин тэдний зарим нь буюу Кипр болон Курений хүмүүс Антиохт ирээд гректэнгүүдтэй ч ярьж, Эзэн Есүсийг тунхаглаж байв.


Тиймээс, үзэгтүн. Би та нарт эш үзүүлэгчид ба мэргэд, хуулийн багш нарыг илгээж байна. Та нар тэдний заримыг алж, цовдолж, заримыг нь синагогууддаа ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөх болно.


Гэвч тэд түүний, Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй.


Ямар ч хэл ам, үймээн самуунгүйгээр намайг сүм дотор цэвэршсэнийг тэд олж мэдсэн юм. Харин Азиас ирсэн хэдэн иудей тэнд байсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite