Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 6:5 - Ариун Библи 2013

5 Энэ саналыг хамаг олон дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын шинэ итгэлтэн Никол нарыг сонгожээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Энэ саналыг бүх хүмүүс дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын сүсэгтэн Никол нарыг сонгожээ.

Gade chapit la Kopi




Үйлс 6:5
24 Referans Kwoze  

Барнаб бол сайн хүн бөгөөд итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн нэгэн байв. Ингээд үй олон Эзэнд нэмэгдэв.


Маргааш нь бид явж, Кайсарид хүрч ирээд мөнөөх долоогийн нэг болох сайнмэдээ тунхаглагч Филипийн гэрт очиж, түүнтэй хамт байлаа.


Нигүүлсэл болон хүчээр дүүргэгдсэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дунд үйлдсээр байлаа.


Тэргүүн тахилч —Энэ үнэн үү? гэв.


Тиймээс ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул.


Антиох дахь чуулганд эш үзүүлэгч мөн багш нар байв. Тэд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, захирагч Херодтай хамт өсөж торнисон Манаен, Саул нар болой.


Стефаны улмаас өрнөсөн хавчлагаас болж тархагсад иудейчүүдээс өөр хэнд ч үгийг ярилгүйгээр Фойник, Кипр мөн Антиох хүртэл явсан ажээ.


Гэвч тэд түүний, Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй.


Онож хэлсэн хариултад хүн бүр баярладаг. Цагаа олсон үг юутай сайхан бэ!


Түүнчлэн бас николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий.


Гэвч чамд сайн юм бий. Миний үзэн яддаг николайчуудын үйлсийг чи ч мөн үзэн яддаг.


Тэгээд элч нар, ахлагчид болон бүхэл чуулганыханд ах дүүсийн дунд тэргүүлэгч эрчүүд болох Барсаб хэмээх Иуда, Силас нарыг өөрсдийнхөн дотроосоо сонгож, Паул, Барнаб хоёрын хамт Антиох уруу илгээх нь зүйтэй санагджээ.


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар ганц хүний ч болов араас тэнгис, газаргүй хөндлөн гулд явсаар шинэ итгэлтэн болгосноороо түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог юм.


Тэгэхэд би, Иаковт гэмт үйлдлийг нь, Израильд нүглийг нь мэдүүлэхийн тулд Хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр, Шүүлт, эр зоригоор дүүрэн байна.


Эелдэг хариулт уурыг зайлуулах. Эвгүй үгс хилэнг хөдөлгөх.


Энэ нь Фараон болон түүний бүх зарц нарын нүднээ таатай байв.


Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.


Харин тэдний зарим нь буюу Кипр болон Курений хүмүүс Антиохт ирээд гректэнгүүдтэй ч ярьж, Эзэн Есүсийг тунхаглаж байв.


Тэдний тухай яриа Иерусалим дахь чуулганы сонорт хүрч, тэд ч Барнабыг Антиох хүртэл явуулахаар илгээв.


Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулан ирэв. Ийнхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж, олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаагаа Христитгэгчид гэж нэрлэх болов.


Энэ өдрүүдэд Иерусалимаас Антиохт хэдэн эш үзүүлэгчид иржээ.


Мөн Таны гэрч Стефаны цус урсаж байхад би дэргэд нь зогсож, сайшаан, амийг нь хөнөөгчдийн хувцсыг сахиж байсан” гэхэд


Swiv nou:

Piblisite


Piblisite