Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 6:11 - Ариун Библи 2013

11 Тэгээд тэд “Тэр Мосе болон Бурханы эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон” гэж хэлүүлэхээр хэдэн эрийг нууцаар турхирчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Тэгээд тэд “Тэр Мосе болон Бурханы эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон” гэж нууцаар ятгах хүмүүсийг явуулжээ.

Gade chapit la Kopi




Үйлс 6:11
28 Referans Kwoze  

Би урьд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авав. Учир нь би үл итгэл дор мэдэхгүйгээр үйлдсэн юм.


Яагаад бас «Сайныг гаргахын тулд мууг үйлдэцгээе» гэж ярьж болохгүй билээ? Гэхдээ зарим нь биднийг ингэж ярьдаг гэж гүтгэдэг. Тэдэнд шийтгэл зохистой.


Паулыг ирсний дараа Иерусалимаас ирсэн иудейчүүд түүнийг хүрээлж, өөрсдөө ч нотолж үл чадах олон ноцтой ял зэмлэлийг түүнд тулгацгаав.


Фестийг хайр хишгээ үзүүлж, Паулыг Иерусалимд ирүүлэхийг хүсжээ. (Тэд Паулыг замд нь хөнөөхөөр отоонд сууж байлаа.)


Израилийн эрчүүд ээ, бидэнд туслаарай! Газар сайгүй манай ард түмэн, манай хууль бас энэ газрын эсрэг сургадаг хүн чинь энэ байна. Түүнээс гадна тэр грекүүдийг сүмд оруулж, энэ ариун газрыг бузарласан гэж хашхирав.


Түүнийг эсэргүүцэж, доромжлоход Паул хувцсаа сэгсрэн, тэдэнд —Та нарын цус толгой дээр чинь бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харийнхан дээр очно гэв.


Учир нь Амралтын өдөр бүр синагогуудад Мосе уншигддаг тул эрт үеэс эхлэн хот болгонд түүнийг тунхаглагчид нь байдаг гэв.


Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд —Энэ хүн [энэ] ариун газар бас хуулийн эсрэг үг ярихаа үл зогсоов.


Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас үүнийг хийх болно.


Мосед, Бурханы айлдсаныг бид мэднэ. Харин Түүнийг хаанаас ирснийг нь ч бид мэдэхгүй гэсэнд


Учир нь хууль Мосегоор өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ.


Бүх синагогт би тэднийг дахин дахин залхааж, Бурханыг доромжлуулахыг хүчээр оролдон, тэдэнд хилэгнэн уурласандаа бүр харийн хотуудад ч очиж тэднийг мөшгөн мөрдөж байв.


ЭЗЭНий нэрийг доромжлох нэгэн нь үхэх ёстой. Уугуул хүн ч бай, ирмэл хүн ч бай ЭЗЭНий нэрийг доромжлох аваас үхэх ёстой бөгөөд даяар хотол түмэн түүнийг чулуугаар чулуудаг.


Чи худал мэдүүлгэ бүү өг. Буруутантай гар барин хуурамч гэрч болж болохгүй.


Тэгтэл тахилч нар болон эш үзүүлэгчид нь түшмэд ба бүх ард түмэнд —Энэ хүнд үхэх ял өг! Учир нь та нарыг сонсож байхад тэрээр энэ хотын эсрэг эш үзүүлсэн билээ гэцгээв.


Түүнийг Бениамины гулдан хаалган дээр байж байтал Хананиагийн ач, Шелемиагийн хүү Ирийа хэмээх нэртэй харуулын ахмад тэнд байв. Тэрээр —Чи халдеичууд уруу оргоод явж байна! гээд эш үзүүлэгч Иеремиаг баривчлав.


Гэвч тэд түүний, Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй.


Тэд ард олон, ахлагчид болоод хуулийн багш нарыг хутган үймүүлж, түүнд халдан түүнийг Зөвлөлийн өмнө хүчээр авчрав.


Swiv nou:

Piblisite


Piblisite