Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 5:26 - Ариун Библи 2013

26 Тэднийг хүчлэхгүйгээр авчрахаар харуулын дарга бараа бологсдынхоо хамт тийш явжээ. (Чулуу шидэж мэдэх ард олноос тэд айж байлаа)

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Тэднийг эв зүйгээр авчрахаар харуулын дарга бараа бологсдынхоо хамт тийш явжээ. (Чулуу шидэж мэдэх ард олноос тэд айж байлаа)

Gade chapit la Kopi




Үйлс 5:26
13 Referans Kwoze  

Гадна үлдэгсдээс хэн ч тэдэнтэй нийлж зүрхэлдэггүй байсан боловч тэднийг ард олон өндөр үнэлдэг байв.


Тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олоогүй, бас тохиолдсон зүйлийн улмаас ард олон бүгд Бурханыг алдаршуулсан тул дахин сүрдүүлээд тэр хоёрыг явууллаа.


Сүмийн харуулын дарга болон ахлах тахилч нар үүнийг сонсоод ихэд алмайран үүнээс үүдэн юу болж болох бол гэцгээв.


Ахлах тахилч нар болон хуулийн багш нар Түүнийг хөнөөх аргаа хайж байлаа. Тэд ард олноос айж байв.


Тэр цагт Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл айлдсаныг ойлгосон хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг санаархсан ч ард олноос айв.


Харин бид “Хүмүүсээс” гэвэл, ард олон бүгд Иоханыг эш үзүүлэгч байсан гэж үздэг тул биднийг чулуугаар шиднэ шүү дээ гээд,


Гэхдээ тэд —Ард олны дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв.


Харин бид “Хүмүүсээс” гэвэл энэ хурсан олноос бид айж байна. Учир нь тэд бүгд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг шүү дээ гээд,


Хэдийгээр тэр Иоханыг алах гэсэн боловч ард олноос айж байлаа. Учир нь тэд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг байв.


Харин Петр Түүнийг тэргүүн тахилчийн хашаа хүртэл алсуур дагаж дотогш ороод, зарц нарын хамт, юу болохыг харж суув.


Тэр явж, Есүсийг яаж бариулах талаар ахлах тахилч нар болоод түшмэдтэй зөвлөлдөв.


Гэвч очсон цэргүүд тэднийг шоронгоос олоогүй тул эргэн ирж, энэ тухайгаа мэдэгдэв.


Харин нэг нь ирж тэдэнд —Хараач. Та нарын шоронд хийсэн хүмүүс сүм дотор зогсоод ард олонд сургаал зааж байна гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite