Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 4:36 - Ариун Библи 2013

36 Элч нарт Барнаб (орчуулбал «Тайвшралын хүү») гэж нэрлэгддэг, Кипрээс гаралтай Леви овгийн Иосеф

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

36 Элч нарт Барнаб (орчуулбал, Тайвшралын Хүү) хэмээн нэрлэгддэг, Кипрт төрсөн Леви овгийн Иосеф нь

Gade chapit la Kopi




Үйлс 4:36
24 Referans Kwoze  

Бусад иудейчүүд ч түүний хамт хоёр нүүр гаргацгаасан. Түүнчлэн Барнаб хүртэл хоёр нүүрт байдалд нь автсан юм.


надад өгсөн нигүүлслийг мэдээд, багана гэгддэг Иаков, Кеф болон Иохан нар надад болоод Барнабт нөхөрлөлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харийнхан уруу, тэд хозлуулагсад уруу явах юм.


Тэгээд арван дөрвөн жилийн дараа би Барнабын хамт Титийг мөн авч, дахин Иерусалим уруу явав.


Хурц санал зөрөлдсөний улмаас тэд бие биенээсээ салж, Барнаб Маркийг дагуулан Киприйг зорин усан онгоцоор явжээ.


Эсвэл ажиллахгүй байх эрх Барнаб бид хоёрт л байхгүй юм уу?


Бидэнтэй хамт Кайсари хотын дагалдагчдын зарим нь явсан бөгөөд биднийг хуучин дагалдагч Киприйн Мнасоныд буудаллуулахаар хүргэж өгөв.


Марк гэгддэг Иоханыг өөрсдийнхөө хамт авч явахыг Барнаб хүсжээ.


Барнаб, Саул хоёр үйлчлэлээ дүүргээд Марк гэгддэг Иоханыг дагуулан Иерусалимаас буцав.


Түүнийгээ Барнаб, Саул хоёрын гараар ахлагчдад илгээжээ.


Цугласан олон бүгд чимээгүй байцгааж байлаа. Харийнхны дунд өөрсдөөр нь дамжуулан Бурхан ямар гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдсэн тухай Паул, Барнаб хоёрын ярихыг тэд сонсож байлаа.


Паул, Барнаб хоёр тэдэнтэй зөрчилдөж, багагүй маргаан болов. Тэгээд Паул, Барнаб нарыг хэдэн хүний хамт Иерусалим дахь элч нар, ахлагчид уруу энэ асуудлаар явуулахаар тогтоцгоов.


Харин Барнаб түүнийг элч нар дээр дагуулан ирж, замдаа тэр Эзэнийг хэрхэн харсан, Эзэний түүнд айлдсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн хэлжээ.


Зебедеен хүү Иаков, Иаковын дүү Иохан (Тэр тэдэнд «Аянгын хөвгүүд» гэсэн утгатай Бонергес гэдэг нэр өгчээ),


Антиох дахь чуулганд эш үзүүлэгч мөн багш нар байв. Тэд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, захирагч Херодтай хамт өсөж торнисон Манаен, Саул нар болой.


Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед Ариун Сүнс —Миний дуудсан үйлчлэлд Барнаб, Саул нарыг надад тусгаарлагтун гэв.


Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдсэн тэд Селюкт ирж, тэндээсээ Кипр уруу усан онгоцоор явав.


Хууль ба эш үзүүлэгчдийн номоос уншсаны дараа синагогийн ахлагчид тэдэн уруу үг илгээж —Эрчүүд ах дүүс ээ, та нарт ард олныг сургах үг байвал ярина уу гэхэд


Бидэнд Киприйн бараа харагдлаа. Тэр арлыг зүүн талдаа орхин бид Сири уруу хөвсөөр Тирд газардав. Юу гэвэл усан онгоц ачаагаа тэнд буулгах ёстой байлаа.


Тэндээс бид тэнгист гарч, салхи сөрж байснаас Киприйн нөмрөөр хөвөн


Харин эш үзүүлдэг хүн босгон байгуулах, урамшуулах, тайтгаруулахын тулд хүмүүст ярьдаг.


Надтай хамт хоригдож буй Аристарх та нарт мэнд хүргэж байна. Мөн Барнабын үеэл Марк болон (Та нар түүний талаар заавар авсан. Тэр та нар дээр очвол хүлээж аваарай)


Swiv nou:

Piblisite


Piblisite