Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 27:20 - Ариун Библи 2013

20 Олон өдрийн турш нар, одод ч үзэгдсэнгүй. Шуурга ч аажмаар ширүүсэж байсан тул эцэстээ бидний аврагдах горьдлого тасарлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Олон өдрийн турш нар, одод ч үзэгдсэнгүй. Шуурга ч аажмаар ширүүсэж байсан тул бидний аврагдах горьдлого аажмаар тасарлаа.

Gade chapit la Kopi




Үйлс 27:20
15 Referans Kwoze  

Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.


Ах дүү нар аа, нойрсогчдын талаар та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна. Эс бөгөөс та нар найдваргүйчүүдийн адил гашуудах вий.


Тэр үед та нарт Христ үгүй бас Израилийн иргэншилд гаднынх, амлалтын гэрээнүүдэд харийнх, ертөнцөд ямар ч найдваргүй мөн Бурхангүй байлаа.


Тэгээд тэр надад —Хүний хүү! Энэ яснууд бол Израилийн хамаг гэр юм. Харагтун, тэд “Бидний яс хувхайрч, найдлага маань тасраад, бид бүрмөсөн таслагдав” гэлцдэг.


Хөлдөө тах хад, хоолойгоо цангахаас хамгаал. Гэвч чи “Найдвар алга! Учир нь би харийнхныг хайрласан, Тэдний хойноос би явах болно” гэжээ.


Замын уртад чи туйлдсан ч “Найдлага үгүй” гэж хэлээгүй. Гарт чинь амь олдсоор байгаа учраас Чи доройтоогүй л байна.


Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, гүн тэнгист өдөр шөнийг өнгөрөөж байлаа.


Гэтэл ЭЗЭН, далай уруу их салхи илгээн далай дээр хүчит шуурга босгож хөлөг онгоцыг сүйрэхэд хүргэв.


Тэрээр харанхуйг илгээж, харанхуй болгосон бөгөөд Үгсэд нь тэд тэрсэлсэнгүй.


Гурав дахь өдөр нь тэд өөрсдийнхөө гараар усан онгоцныхоо тоног төхөөрөмжийг ч хаяцгаав.


Хүмүүс удаан хугацаагаар хоол ундгүй байв. Тэгтэл Паул тэдний дунд босож зогсоод —Эрчүүд ээ! Та нар үгийг минь дагаж, Крэтээс хөдлөөгүй байсан бол энэ сүйрэл хохирлыг амсахгүй байх байсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite