Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 27:13 - Ариун Библи 2013

13 Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж эхэлсэнд тэд хүссэнээр болох нь гэж санаад зангуугаа татаж, Крэтийн дагуу хөвөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж эхэлсэнд тэд хүссэнээр болох нь хэмээн санаж зангуугаа татаж, Кретийн дагуу эрэг дагаж хөвөв.

Gade chapit la Kopi




Үйлс 27:13
10 Referans Kwoze  

Та нар өмнө зүгээс салхи салхилахыг хараад “Халуун өдөр болох нь” гэдэг. Энэ нь ч бас тийм л байдаг.


Умрын салхи аа, босоорой, өмнийн салхи аа, ирээрэй. Цэцэрлэгт минь сэвэлзэнхэн Сэнгэнэм үнэрийг нь тараагаарай Хайрт минь чи цэцэрлэгтээ ирээрэй Хамгийн шилдэг жимсийг нь идээрэй.


Тэнгэрт дорнын салхийг үлээлгэж, Хүч чадлаараа өмнөдийн салхийг ч Тэрээр тууж авчирсан.


Өмнө зүгээс газар дэлхийг тавирахад Өмсгөл чинь халууддаг бус уу?


крэтчүүд, арабууд бид нар Бурханы аугаа үйлсийн тухай тэдний яриаг өөр өөрийн хэл дээр сонсоцгоолоо гэв.


Арайхийн хөвсөөр бид Ласай хотын ойролцоох Үзэсгэлэнт боомт хэмээх газар ирцгээв.


Тэр зогсоол нь өвөлжихөд тохиромжгүй байсан тул олонх нь тэндээс гарч, чадвал Фойник хэмээх зүүн өмнө ба зүүн хойш харсан Крэтийн зогсоолд хүрч, өвөлжих санаа гаргажээ.


Хүмүүс удаан хугацаагаар хоол ундгүй байв. Тэгтэл Паул тэдний дунд босож зогсоод —Эрчүүд ээ! Та нар үгийг минь дагаж, Крэтээс хөдлөөгүй байсан бол энэ сүйрэл хохирлыг амсахгүй байх байсан.


Би чамайг Крэтэд үлдээсэн нь чи дутагдсаныг гүйцээж, миний чамд зааварласнаар хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм.


Тэдний өөрсдийнх нь нэг эш үзүүлэгч “Крэтчүүд худалч, ёрын араатнууд, залхуу ходооднууд юм” гэж хэлжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite