Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 25:6 - Ариун Библи 2013

6 Ийнхүү Фест тэдний дунд найм, арваас илүүгүй хоноод Кайсари уруу явав. Маргааш нь тэр шүүх суудалдаа суугаад Паулыг авчрахыг тушаалаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Ийнхүү Фест тэдний дунд найм, арваас илүүгүй хоноод Кайсари уруу явав. Маргааш нь тэр өөрийн шүүхийн суудалд суугаад Паулыг авчрахыг тушаалаа.

Gade chapit la Kopi




Үйлс 25:6
11 Referans Kwoze  

Тэднийг энд цуглангуут хэргийг хойшлуулалгүй, маргааш нь би шүүх суудалдаа суун мөнөөх хүнийг авчрахыг тушаасан юм.


Паул —Намайг шүүх ёстой Цезарийн шүүх суудлын өмнө би зогсож байна. Иудейчүүдэд би ямар ч буруу үйлдээгүйг та ч сайн мэдэж байгаа.


Шүүх суудалд Пилатыг сууж байхад эхнэр нь түүнд —Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ.


Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү?


Учир нь хүн бүр мууг ч, сайныг ч, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахаар бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой.


Тэр үгсийг Пилат сонсоод Есүсийг гаргаж, Шигтгэмэл чулуун индэр буюу еврейгээр Габбата гэдэг газарт шүүх суудалд суув.


Харин Филип Азотод ирснээ мэдэв. Тэр Кайсарид хүртэлээ дайран гарсан бүх хотуудад сайнмэдээг тунхагласаар явлаа.


Фест тийнхүү муждаа ирээд, гурав хоногийн дараа Кайсариас Иерусалим уруу хөдлөв.


Тэгтэл Фест тэдэнд Паул Кайсарид хорионд байгааг болон мөн өөрөө удахгүй тийш явахаа хэлэв.


Тэгээд тэр цааш нь —Иймээс та нарын дундаас нөлөө бүхий нь надтай хамт тийшээ яваг. Хэрэв тэр хүн буруутай аваас тэд түүнийг шүүтүгэй гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite