Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 24:14 - Ариун Библи 2013

14 Харин үнэндээ энэ хүмүүсийн бүлэглэл гэж нэрлээд байгаа тэр Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханд үйлчилдэг нь үнэн. Хууль болон эш үзүүлэгчдийн бичсэн бүгдэд итгэдгээ би хүлээн зөвшөөрнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Харин үнэндээ эдгээр хүмүүсийн бүлэглэл гэж нэрлээд байгаа тэр Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханд үйлчилдэг нь үнэн бөгөөд Хууль болон эш үзүүлэгчдийн бичсэн бүгдэд итгэдгээ хүлээн зөвшөөрнө.

Gade chapit la Kopi




Үйлс 24:14
44 Referans Kwoze  

мөнөөх Замд хамаарах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ.


Харин эдүгээ Бурханы зөв нь хуулиас ангид илчлэгдэв. Үүнийг хууль ба эш үзүүлэгчид гэрчилсэн юм.


Ингээд тэд түүнтэй өдөр болзож, түүний байсан газар олуулаа цуглахад Паул өглөөнөөс үдэш болтол тэдэнд Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлав.


Абрахамын [Бурхан], Исаакийн [Бурхан], Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ.


Ийнхүү Бурханы тусламжийг хүртэн, би өдгөөг хүртэл их, багад гэрчилж зогсохдоо эш үзүүлэгчид болон Мосегийн хэлсэн нь биелэх ёстой гэдгээс өөр юуг ч ярьж байгаагүй.


Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээнийг дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг нь бид олж мэдсэн юм.


Би залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнхөө цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд талархан,


Агрийп хаан та эш үзүүлэгчдэд итгэдэг биз дээ? Итгэдгийг тань би мэдэж байна гэв.


Намайг тэнгэрэлчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад —Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүллэгийн сүнс мөн гэв.


өөрсдөд нь байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягталж үзжээ. Учир нь Христийн зовлон ба дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ.


Зөрчилдсөн хүнээс анхны ба хоёр дахь удаагийн сануулгын дараа татгалз.


шүтээн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл,


Учир нь та нарын дунд шалгарсан хүмүүс тодрохын тулд дунд чинь бүлэглэлүүд үүсэх нь зайлшгүй.


Харин би одоо манай эцэг өвгөдөд Бурханы өгсөн амлалтын найдвараас болж шүүгдэж байна.


Харин энэ Замын талаар илүү мэдлэгтэй Фелик хэргийг хойшлуулж —Мянгатын дарга Лусийг ирэхээр би та нарын хэргийг шийднэ гээд,


Тэр надад “Өвөг дээдсийн маань Бурхан хүсэлээ мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан мөн амнаасаа гарах дууг сонсгохын тулд чамайг томилжээ.


Харин зарим нь зөрүүдлэн эсэргүүцэж, цугласан олны өмнө энэхүү Замыг муучилж байв. Тэр тэднийг орхиж, дагалдагчдыг тусгаарлаад Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ.


Хууль ба эш үзүүлэгчдийн номоос уншсаны дараа синагогийн ахлагчид тэдэн уруу үг илгээж —Эрчүүд ах дүүс ээ, та нарт ард олныг сургах үг байвал ярина уу гэхэд


Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эш үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг гэв.


“Чиний эцэг өвөг болох Абрахам, Исаак, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэсэнд Мосе айдаст автан харж зүрхэлсэнгүй.


Та нар Есүсийг модонд өлгөж алсан ч Түүнийг өвөг дээдсийн маань Бурхан амилуулсан билээ.


Натанаелыг Филип олоод —Мосе хуульдаа бас эш үзүүлэгчдийн бичсэн Нэгэн болох Иосефын хүү, Назарын Есүсийг бид оллоо гэсэнд


Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав. —Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд,


Тэгээд Тэр, Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.


Харин Абрахам “Тэдэнд Мосе ба Эш үзүүлэгчид байгаа. Дүү нар чинь тэднийг сонсог” гэхэд


Хууль ба эш үзүүлэгчид нь Иоханыг хүртэл л агаад тэр цагаас хойш Бурханы хаанчлалын сайнмэдээ дэлгэрч, хүн бүр тийшээ орохоор хүчлэн байна.


Ариун эш үзүүлэгчдийнхээ амаар эртнээс нааш Айлдсанаараа Тэрээр үйлджээ.


Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгч тулгуурладаг юм гэлээ.


Тиймээс хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө.


Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй.


Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, Бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.


«Дан аа, чиний бурхан амьд!» мөн «Беершебагийн зам амьд!» хэмээн Самарийн ялаар тангараглагчид Унаад дахин өндийхгүй.”


Таны гэрчлэлүүдийг би Хаадын өмнө бас ярих агаад үл ичнэм.


Өө, ЭЗЭН, бидний эцэг өвгөд Абрахам, Исаак, Израилийн Бурхан, үүнийг Өөрийн ард түмний зүрхнийх нь хамаг бодол санаа болгоод үүрд иймээр нь хадгалж, тэдний зүрхийг Өөртөө хандуулаач!


Цааш нь Бурхан, Мосед —Израилийн хөвгүүдэд чи “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН намайг та нар уруу илгээв” гэж хэл. Энэ нь мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм.


Энэ үед Замаас болж багагүй үймээн гарлаа.


Гэтэл фарисайчуудын бүлэглэлээс итгэсэн хэсэг хүмүүс босож —Тэд хозлуулж, Мосегийн хуулийг сахихад тэднийг зааварлах нь чухал гэцгээв.


Паул өөрийгөө өмгөөлөн —Иудейн хуулийн ч эсрэг, сүмийн ч эсрэг, Цезарийн ч эсрэг би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэв.


Өөрийн үндэстний дунд болон Иерусалимд анхнаасаа өнгөрүүлсэн миний амьдралыг бага наснаас минь авахуулан иудейчүүд цөм мэднэ.


Бид танаас бодол санааг чинь сонсмоор байна. Харин тэр бүлэглэлийн тухайд гэвэл хаа сайгүй л үүнийг эсэргүүцэн ярьдгийг бид мэднэ гэв.


Хүүгийнх нь сайнмэдээнд сүнсээрээ миний үйлчилдэг Бурхан Өөрөө, та нарыг хэр их тасралтгүй дурсдагийн маань гэрч юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite