Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 23:19 - Ариун Библи 2013

19 Мянгатын дарга түүнийг гараас нь хөтлөн зайдуу аваачаад —Чи надад юу хэлэх гэв? гэж хувьчлан асуув.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Мянгатын дарга түүнийг гараас нь хөтлөн зайдуу аваачаад —Чи надад юу хэлэх гээв? гэж хувьчлан асуув.

Gade chapit la Kopi




Үйлс 23:19
12 Referans Kwoze  

Есүс түүнд —Өөрсдийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэхэд сохор эр Түүнд —Рабуни, (Багш гэсэн утгатай) намайг дахин хардаг болгооч гэв.


Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд хүү босов.


Есүс тэр хүний гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа түүн дээр гараа тавиад түүнээс —Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад


Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдний хань нөхөр нь атал тэдний зөрчсөн гэрээтэй минь энэ нь адилгүй юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


хаан, хатан Естерт —Иудейчүүд Суса цайзад таван зуун хүнийг бас Хаманы арван хөвгүүнийг алж, хүйс тэмтэрсэн байна. Тэгвэл хааны бусад аймагт тэд юуг үйлдсэн бол доо? Одоо чиний гуйлт юу вэ? Тэр нь чамд өгөгдөнө. Чи өөр юу хүсээ вэ? Түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв.


Хоёр дахь өдөр нь тэд дарс ууж байхад хаан, Естерт —Хатан Естер, чиний гуйлт юу вэ? Түүнийг чинь чамд өгөх болно. Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв.


Тэгээд хаан түүнд —Хатан Естер юу болов? Чи юу хүсээ вэ? Хаант улсын тал ч байсан чамд өгөгдөнө гэв.


Тэгэхэд хаан надад —Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа.


Ингээд цэргүүд, мянгатын дарга болон иудейчүүдийн харуулууд Есүсийг барьж хүлээд,


Тэд түүнийг барьж Арейпагт авчраад —Чиний тунхаглаж буй шинэ сургаал юу гээч болохыг бид мэдэж болох уу?


Тэр түүнийг мянгатын дарга дээр дагуулж ирээд —Хоригдол Паул намайг дуудаж, энэ залууд танд хэлэх зүйл байгаа тул танд хүргэж өгөхийг гуйсан юм гэжээ.


Тэр —Иудейчүүд Паулын хэргийг илүү нарийвчлан хэлэлцэх гэж байгаа мэтээр түүнийг маргааш Зөвлөлд аваачих хүсэлтийг танд хэлэх гэж зөвшилджээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite