Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 23:15 - Ариун Библи 2013

15 Тиймээс та бүгд Зөвлөлтэй хамтарч хэргийг нь нарийн авч үзэх гэж байгаа мэтээр мянгатын даргад хэл хүргэж, өөрсөд дээрээ Паулыг авчруул. Харин бид ойртож ирэхээс нь өмнө түүнийг алахад бэлэн байна гэцгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Тиймээс та бүгд Зөвлөлтэй хамтарч түүний хэргийг нарийн авч үзэх гэж байгаа мэтээр мянгатын даргад хэл хүргэж, өөрсөд дээрээ Паулыг авчруул. Харин бид ойртож ирэхээс нь өмнө түүнийг алахад бэлэн байна гэцгээв.

Gade chapit la Kopi




Үйлс 23:15
14 Referans Kwoze  

Хөл нь муу тийш гүйн Гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг. Бодол нь цөвт муу бодол бөгөөд Замд нь эвдрэл, сүйрэл бий.


Тэдний хөл ёрын муу тийш харайж Тэд цус урсгах гэж яардаг юм.


Тэгээд маргааш нь иудейчүүд түүнийг юунд буруутгаж буйг тодорхой мэдэхийг хүсэж түүнийг суллаад, ахлах тахилч нар болоод бүх Зөвлөлийг цуглахыг тушаан, Паулыг авчирч тэдний өмнө зогсоожээ.


Ёрын мууг үйлдээгүй цагтаа тэд нойрсож үл чадна. Бүдрүүлж унагаагүй цагт нойр нь хулжина.


Хэдийгээр тэд Таны эсрэг Хорон мууг санаархаж, Башир явуулга зохиовч Тэд амжилтад хүрэхгүй.


Фестийг хайр хишгээ үзүүлж, Паулыг Иерусалимд ирүүлэхийг хүсжээ. (Тэд Паулыг замд нь хөнөөхөөр отоонд сууж байлаа.)


Ингээд цэргүүд, мянгатын дарга болон иудейчүүдийн харуулууд Есүсийг барьж хүлээд,


Паул Зөвлөлийг анхааралтай харан —Эрчүүд ахан дүүс ээ! Энэ өдрийг хүртэл би Бурханы өмнө сайн мөс чанартай амьдарч ирлээ гэв.


Тэгээд Паул нэг хэсэг нь садукайчууд, нөгөө нь фарисайчууд болохыг ажиглаад, Зөвлөлд —Ах дүү нар аа, би бол фарисайн хүү фарисай. Би найдвар болон үхэгсдээс амилах амиллын төлөө шүүгдэж байна гэж хашхирав.


Тэгэхэд Ионадаб түүнд —Орондоо хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүл. Эцэг чинь чамайг эргэхээр ирэхэд нь түүнд “Дүү охин Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө хоол ундыг минь бэлдүүлээч. Би үүнийг нь харж, Тамарын гараас талх идмээр байна” гэж хэл гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite