Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 21:5 - Ариун Библи 2013

5 Хоног маань дуусаж, бид ч явцгаахад тэд бүгд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт хотоос гартал дагацгаав. Тэгээд бид эрэг дээр өвдөг сөгдөн залбирцгаасны дараа

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Бидний хоногууд дуусаж, явах болоход тэд бүгдээрээ эхнэр, хүүхдүүдийнхээ хамт хотоос гартал үдэв. Тэгээд тэнгисийн эрэг дээр өвдөг сөгдөн залбирцгаасны дараа бид бие биетэйгээ салах ёс гүйцэтгэв.

Gade chapit la Kopi




Үйлс 21:5
15 Referans Kwoze  

Тэр үүнийг хэлээд тэдний хамт өвдөг сөгдөн залбирлаа.


Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост —Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа.


Ялангуяа түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэд гуниглацгаасан байлаа. Тэгээд Паулыг усан онгоц хүртэл дагалдав.


Ийнхүү чуулганаар илгээгдсэн тэд Фойник, Самариар орохдоо, харийнхан Эзэнд эргэсэн тухай ярьж бүх ах дүү нарт үлэмж баяр баясал авчрав.


Ирэгтүн, биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө мөргөн сөгдөж, сөхөрцгөөе!


Ах дүүс шөнөөр Паул, Силас нарыг Берой уруу тэр даруй явуулжээ. Тэнд очоод тэд иудейчүүдийн синагогт оров.


Уяман өвчтөн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж —Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйхад


Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрс идсэн ажээ.


Бүх иуда өөрсдийн нялх үрс, эхнэр, хөвгүүдийн хамт ЭЗЭНий өмнө зогсож байв.


Соломон уг залбирал ба гуйлтыг ЭЗЭНд залбирч дууссаныхаа дараа ЭЗЭНий тахилын ширээний өмнөөс, өвдөг дээрээсээ гараа тэнгэр өөд дэлгэн босов.


Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баярлацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баярлацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.


ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.


тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав. —


Иошуа, Мосегийн тушаасан бүхнийг Израилийн бүх чуулганд болон эмэгтэйчүүд, хүүхдүүд хийгээд тэдний дунд амьдарч байсан ирмэл хүмүүст бүгдийг нь уншиж өгсөн ба түүнээс тэдэнд уншиж өгөөгүй нэг ч үг байсангүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite