Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 21:24 - Ариун Библи 2013

24 Тэднийг аваад тэдний хамт өөрийгөө цэвэршүүл. Тэдний үсээ авахуулах төлбөрийг нь та төл. Тэгвэл бүгд таны тухай сонссон нь ор үндэсгүй зүйл, харин та өөрөө хуулийг сахин, дагадаг гэдгийг мэдэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

24 Тэднийг аваад тэдний хамт өөрийгөө цэвэршүүл. Тэдний үсээ авахуулах төлбөрийг нь та төл. Тэгвэл бүгд таны тухай сонссон нь ор үндэсгүй зүйл, харин та өөрөө Хуулийг сахин, зааврын дагуу явдаг гэдгийг мэдэх болно.

Gade chapit la Kopi




Үйлс 21:24
20 Referans Kwoze  

Ингээд Паул мөнөөх хүмүүсийг авч, маргааш нь тэдний хамт өөрийгөө цэвэршүүлээд, сүмд орж, хэзээ цэвэршилтийн өдрүүд дуусах болон тэгээд хүн тусбүрийн төлөө тахил өргөхөө мэдэгдэв.


Ямар ч хэл ам, үймээн самуунгүйгээр намайг сүм дотор цэвэршсэнийг тэд олж мэдсэн юм. Харин Азиас ирсэн хэдэн иудей тэнд байсан.


Паул олон өдөр тэнд байгаад, ах дүү нартай салах ёс гүйцэтгэн, усан онгоцонд сууж Сирийг зорив. Прискила, Акул хоёр түүнтэй хамт байв. Кенхрейд байхдаа Паул ам өчгөөсөө болж үсээ авахуулжээ.


Иудейчүүдийг олж авахын тулд би иудейчүүдэд иудей адил, хуулийн доор байгсдыг олж авахын тулд би өөрөө хуулийн доор бус атлаа хуулийн доор байгсдад хуулийн доор байгч мэт,


Тийнхүү Мосе уулнаас буун ирж, ард түмнийг ариун байлгав. Тэд хувцсаа угаалаа.


Иаковын хэдэн хүнийг ирэхээс өмнө харийнхантай хооллодог байсан атлаа тэднийг ирэхэд тэр хозлуулагсдаас цэрвэж, харийнхнаас холдон зай барьсан юм.


Иудейчүүдийн Алгасал баяр ойртсон байлаа. Олон хүн өөрсдийгөө ариусгахаар, Алгасал баярын өмнө нутгаасаа Иерусалимд иржээ.


Тэр цагт Иоханы шавь нар болон нэгэн иудей хүний хооронд ариусгалын талаар маргаан үүсжээ.


Түүнийг босоход хүчтэнүүд сүрдэж айснаасаа болж тэд зугтана.


Тэдний ээлжит найрын өдрүүд өндөрлөхөд Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов —Миний хөвгүүд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдэг байж. Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв.


Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хөвгүүний тэргүүнд тонгорог хүргэж болохгүй. Учир нь тэр эхийн хэвлийд байхаасаа Бурханд зориулагдан тусгаарлагдсан назир хүн болох юм. Тэр филистчүүдийн гараас Израилийг аварч эхэлнэ гэж хэлэв.


Назир хүн ариусган тусгаарласан толгойгоо уулзалтын майхны үүдэнд хусаж, толгойнхоо ариусган тусгаарлагдсан үсийг авч, эвийн тахилын өргөлийн доор байх галд хийнэ.


Назирийн хууль энэ юм. Тэр хүний тусгаарлалтын өдрүүд дуусахад түүнийг уулзалтын майхны үүдэнд авчрах ёстой.


Харин түүний дэргэд хүн гэв гэнэтхэн үхэж, тэрээр ариусган тусгаарласан толгойгоо бузарласан байх аваас цэвэрших өдөр тэрээр үсээ хусах ёстой. Тэрээр долоо дахь өдөр үсээ хусах ёстой.


Тусгаарлалтынх нь ам өчгийн бүх өдөрт толгойд нь тонгорог хүрэх ёсгүй. ЭЗЭНд өөрийгөө тусгаарласан өдрүүд нь дуустал тэрээр ариун байх ёстой. Тэрээр толгойнхоо үсийг урт ургуулах ёстой.


Бас ЭЗЭН, Мосед —Ард түмэн дээр очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариун байлга. Хувцсыг нь угаалган


Swiv nou:

Piblisite


Piblisite