26 Тиймээс би бүх хүний цусны буруугүй гэдгээ та нарт энэ өдөр гэрчлэх байна.
26 Тиймээс би бүх хүмүүсийн цусны буруугүй гэдгийг би та нарт энэ өдөр гэрчлэх байна.
Түүнийг эсэргүүцэж, доромжлоход Паул хувцсаа сэгсрэн, тэдэнд —Та нарын цус толгой дээр чинь бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харийнхан дээр очно гэв.
Есүс, Лазарыг булшнаас дуудаж, үхэгсдээс амилуулах үед нь хамт байсан ард олон Есүсийг гэрчилсээр байлаа.
Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ.
Бидэнд зориулж зүрхэндээ өрөө гарга. Бид хэнд ч зүй бус хандаагүй, хэнийг ч завхруулаагүй, хэнийг ч мэхлээгүй.
Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг.
Тэд Бурханы төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш гэж би тэднийг гэрчилдэг.
Харсан нь үүнийг гэрчлэв. Түүний гэрчлэл үнэн бөгөөд та нарыг ч мөн итгүүлэхийн тулд үнэн ярьдаг гэдгээ тэр мэднэ.
Одоо ч, харагтун, Миний гэрч тэнгэрт, Миний гэрчлэгч өндөрт байна.
Давид сүүлд нь энэ тухай сонсоод —Нерийн хүү Абнерын цусны тухайд би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй.
Хэн дээр ч яаран гар бүү тавь. Бусдын нүгэлд ч бүү оролц. Өөрийгөө цэвэр ариун байлга.
Ингээд би та нарт өнөөдөр мэдүүлсэн боловч та нарт хэл хэмээн намайг илгээсэн Түүний юун дээр нь ч та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагасангүй.