Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 20:19 - Ариун Библи 2013

19 Би Эзэнд даруу зан хийгээд нулимстайгаар, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон сорилт дунд үйлчилж байсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Би Эзэнд даруу зангаар болон нулимсан дунд, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон зовлон дунд үйлчилж байсан.

Gade chapit la Kopi




Үйлс 20:19
37 Referans Kwoze  

Учир нь та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авахаа мэддэг. Та нар Эзэн Христэд үйлчилж байгаа юм.


Та нарыг гашуудуулъя гэсэндээ бус, харин надад байгаа та нарын төлөө гэсэн хайрыг та нарт мэдүүлэхийн тулд үлэмж зовлонгоос, бачимдах зүрхнээсээ би нулимс унаган та нарт бичсэн юм.


Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дор шат.


гурван сар болов. Түүнийг Сири уруу усан онгоцоор явах гэж байтал иудейчүүд түүний эсрэг хуйвалдаж байсан тул тэр Македониор дамжиж буцахаар шийдэв.


Бид Македонид очсон ч бие махбод маань амарсангүй. Харин бид тал бүрээр шаналан зовж, гаднаа тэмцэлтэй, дотроо айдастай байв.


Харин чи үүнийг сонсохгүй бол Сэтгэл минь бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.


Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз.


Миний та нарт үргэлж ярьж байсан олон хүн Христийн загалмайн дайснууд мэт явдаг гэж би одоо уйлан байж хэлж байна.


Хүмүүст бус харин Эзэнд хэмээн сайн хүслээр үйлчил.


Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханыхыг уу? Эсвэл би хүмүүст таацуулах уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол би Христийн зарц биш байх байсан.


Бид чухамхүү аливааг өөрсдөөсөө мэт зүтгэж чадахгүй ч бидний чадвар Бурханаас юм.


Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун.


Есүс Христийн боол бөгөөд элч Симон Петрээс бидний Бурхан ба Аврагч болох Есүс Христийн зөвт байдлаар биднийхтэй ижил үнэтэй итгэлийг хүлээн авсан хүмүүст.


Хэдийгээр та нар эдүгээ түр зуур, шаардлагатай бол элдвийн сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярладаг.


Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бид очсон болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ Бурхан өөд эргэж,


Хүүгийнх нь сайнмэдээнд сүнсээрээ миний үйлчилдэг Бурхан Өөрөө, та нарыг хэр их тасралтгүй дурсдагийн маань гэрч юм.


Христ Есүсийн боол, дуудагдсан элч Паул, Бурханы сайнмэдээний төлөө тусгаарлагджээ.


Урьд шөнө миний харьяалагддаг, миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэрэлч өмнө минь зогсож,


Гэтэл Тесалоникийн иудейчүүд Бурханы үгийг Беройд Паул тунхаглаж байгааг мэдээд тэнд ирж, ард олныг өдөөн хатгаж үймүүллээ.


Надад үйлчлэх нь Намайг дага. Би хаана байна, Миний зарц бас тэнд байх болно. Надад үйлчилбэл тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.


Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж —


Ард түмнийхээ охины алагдагсдын төлөө Өдөр, шөнөгүй би уйлахсан, Толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгана.


Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм. Сэнтийд Залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ.


нулимсыг чинь санахдаа би баяр баясгалангаар дүүрэхийн тулд чамайг харахсан гэж тэмүүлж байна.


Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг олны өмнө гаргахаар хайж Иасоны гэрт иржээ.


Тэгээд бараг долоо хоног өнгөрч байтал Азиас ирсэн иудейчүүд түүнийг сүмд байхыг хараад цугласан бүгдийг үймүүлж, түүнийг барьж аваад —


Swiv nou:

Piblisite


Piblisite